Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Playtime-2012” амьд хөгжмийн наадам ирэх наймдугаар сард болно

Амьд хөгжмийн амтыг нь мэдэрдэг улаан рокуудын анхааралд. Жил бүр сүр дуулиантай болдог амьд хөгжмийн “Playtime” наадамын тов дуншиж дуншиж сая нэг гарчээ. Тус наадам наймдугаар сарын дөрвөн, тавны өдөр болох болсон бөгөөд хуучин уламжлалын дагуу Гачуурт дахь “Монгол шилтгээн” –д болно. Амьд хөгжим сонирхогч хүүхэд залуус маань тэнд очин майхангаа барин тухалж хоёр хоногийн турш амралт зугаалын бүхий л үйлчилгээгээр үйлчилүүлэхээс гадна дуртай хөгжмөөрөө “амьсглах” боломжтой юм байна. Энэ жил “Playtime наадам болно болохгүй гэсэн сураг амьд хөгжимд дуртай залуусын голыг гонсоолгож байсан бол ямартай ч найман сард болно гэх тов нь гарсанд олон залуус баяртай байгаа биз ээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан