Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016-03-28

Тендер шалгаруулалтын нэр: Ажлын хувцас, гутал, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: МТЗ-АХ1604

“Монголын Төмөр Зам” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос ”Ажлын хувцас, гутал, хамгаалах хэрэгсэл” -ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
   Багцын дугаар                Багцын нэр           Баталгааны дүн /төг/
Багц 1 МТЗ-АХ1604/01    Өвөл, зуны ажлын хувцас, нам хэмээс хамгаалах малгай    1162000
Багц 2 МТЗ-АХ1604/02    Өвөл, зуны ажлын гутал                    588000
Багц 3 МТЗ-АХ1604/03    Хамгаалалтын дуулга, хамгаалалтын малгай, аюулгүйн
            хантааз, нам хэмээс хамгаалах бээлий            173600
Багц 4 МТЗ-АХ1604/04    Хамгаалалтын нүдний шил, тоосноос хамгаалах шил,
            нүдний шилний гадуурх                    228400

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жилийн борлуулалт нь санал болгож буй үнийн дүнгийн 75 хувиас багагүй байх  

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

Багц 1 болон Багц 2 нэмэлт шаардлага:
Үйлдвэрлэлийн техник хэрэгслийн тоо 20-иос доошгүй байна.
Орон тооны 20-иос багагүй мэргэжлийн ажилтантай байна;

Тендерийг 2016 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн, 12 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр: Худалдаа Хөгжлийн Банк

Дансны дугаар: 404187856

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө23, “UBH” центр, 8-р давхар, Г. Чинзориг
Утас: 70006622, 70106655

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан