Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй болон хураангуй жагсаалтыг бүрдүүлэх санамж

Энэхүү зарлалыг зөвлөхийн дэлгэрэнгүй жагсаалт бэлтгэх зорилгоор өдөр тутмын сонин хэвлэл болон Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудсанд нийтэлнэ. Захиалагч тухайн зарын дагуу саналаа ирүүлсэн зөвлөх болон хуулийн 36.5 зүйлд заасан бусад этгээдийн нэрсээс бүрдсэн дэлгэрэнгүй жагсаалтыг гаргана.

Дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан зөвлөхүүдээс хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага болон захиалагчаас тогтоосон чадавхийн үзүүлэлтийг хангасан гурав ба түүнээс дээш зөвлөхийг захиалагч сонгож, хураангуй жагсаалт гаргана.

Хураангуй жагсаалтанд орсон зөвлөхөд саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлнэ.  


1. Өмнөговь аймгийн ЗДТГ нь Аймгийн нутаг дэвсгэрийн хөрсний доройтол, цөлжилтийн зэрэглэл тогтоох ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Аймгийн нутаг дэвсгэрийн хөрсний доройтол, цөлжилтийн зэрэглэл тогтоох ажил ӨМ2016/14 болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг [2016.03.25-ны өдрөөс 2016.04.03]-ний хүртэл [09-18 цагийн] хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар [2016.04.03]–ний [10 цаг 00 минут] дотор ирүүлнэүү.

[Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 114 тоот

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д.Отгонбаяр

Харилцах утас-70530209, 88686426      e-mail govi_DZ@yahoo.com

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан