Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ хаврын хийрхэл Их тэнгэрээс эхлэв үү?

(задлан шинжилгээ)

Уламжлалаар бол жил бүрийн хаврын улс төр, хийрхэл Төрийн ордны гадуур, Чингис хааны талбай хавиар өрнөдөг байлаа. Эрх баригч бус улс төрийн хүчнүүд УИХ-ын нээлтийг давхцуулан эсэргүүцэл, шаардлага, тулгалт, гомдлоо гаргах жагсаал, цуглаан, өлсгөлөн юу эсийг хийж ирсэн тэр уламжлал энэ жил 2 зүйлээр эвдэгдэв. Нэгд, эрх баригч гэх ангилалд шууд бичигдэх Ерөнхийлөгч бичил цуглаан хийв. Хоёрт, ИХ тэнгэрийн аманд нилээд зардал, чирэгдэлтэйгээр чамбай бэлтгэж, зохион байгуулалт, түгээлт сайтайгаар "хийрхэв". Нийгмийн сүлжээний идэвхтнүүдтэй уулзана гэж зарласан энэ бичил цуглаан ганцхан илтгэгчтэй, түмэн дагагч долоогчтойгоор явагдаж өнгөрлөө.

Зорилго* агуулга нь "уригдаагүй" нийгмийн сүлжээний идэвхтнүүдэд илт байсан болоод очсонгүй юу, урьсангүй юу ямар ч байсан топ гарууд нь харагдсангүй. Ерөнхийлөгчийн зөвлөх гэгдэх О.Чулуунбилэг, дуучин Д.Болд, хэвлэлийн төлөөлөгч Л.Сайнбилэг нарын хүсэлт, гуйлга, шахаа зэргийг хүлээж авсан цөөн жижиг, дунд гарууд, ихэнх нь Улс төрд шинэ манлайлагч гэх ТВ шоуны туслах дүрд тоглогсод суудал дүүргэсэн харагдна. Үүнийг дурдахын учир нь тусгайлсан зорилго, зорилт тавьж итгэлт хүмүүсээрээ түгээлгэхийг хичээжээ гэдгийг тодруулах гээд байгаа юм.

За, ингээд цуглаан дээр яригдсан шальдар бульдар зүйлсийг орхиод гол агуулга, чиглэлийнх нь талаар задлан шинжих ажлаа эхэлцгээе. Илтгэгчийн эхний зорилго нь өөрийнх нь нэртэй холбоотой явган яриануудыг нам дарж, цэг тавих байжээ.

Асуулт: - Сонгуульд оролцохын тулд та МҮҮН-ээс санхүүжилт авсан юм уу, танай нам санхүүждэг юм уу?
 
Ц.Э - МҮҮН шашин гэдэгт эргэлздэг. Өөрийгөө шүтүүлэх арга үзэгдэлд дургүй. Гурван гол юм тэнд байна гэж би хардаг.

- Өөрийнхөө бодлыг цорын ганц зөв гэх
- Өөрийг нь шүүмжлэхийг хүлээж авдаггүй
- Бусдыг урхидах, тархи угаах.
 
Надад урилга ирсэн, хурлын нэр: Олон улсын энх тайван, цөмийн зэвсгээс татгалзах гэсэн байсан. Би энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болохоосоо өмнө оролцсон. Оролцох хүмүүст нь дэлхийн удирдагчдын нэрс бичигдсэн байсан. Тэнд очсон хүмүүсийг би буруутгамааргүй байна. Монголынхоо нэрийг гаргая гэдэг зорилгоор очсон байх, түүнгээс тархи толгой нь эргээд очсон гэж бодохгүй байна.

Тайлбар нэхсэн асуулт:
Санхүүжилтийн тухай асуусан ч хариулт өгсөнгүй. Өөр агуулга руу шилжин бултжээ. Харин Өдрийн сонин дээр нийтлэгдсэн сурвалжлага дээр "одоо санхүү болон үзэл санааны ямар нэгэн холбоо байхгүй" гэх зэрэг зүйл ярьсан юм шигээр нэмэлт оруулсан байгаа нь бичлэгээ үзээд нөхсөн хэрэг байх. Цуглааны ориг бичлэг дээр бол алга. Ер нь монгол улс цөмийн зэвсэггүй учраас тийм хуралд очиж, байхгүй зүйлээсээ татгалзах шаардлага байгаагүй байж таараа. Тэр тусмаа Ерөнхийлөгч биш байсан юм бол эсгий хийх газар нохой хэрэггүй үлгэрээр юу хийж очсон байх вэ?
 
Асуулт: - Та яаж яваад Мүүнтэй холбогдсон юм бэ?

Ц.Э:  - НҮБ-ын хурлын танхимд сүүлийн өдөр тэр өвгөн орж ирээд олон зүйл ярьсан. Түүний ярианд хүнийг уруу татаад байгаа зүйл байхгүй. Хоёр гурван удаагийн хуралд суусны дараа "Ер нь Мүүн гэж юу юм бэ гэж бодогдно".  Би Мүүнийг муу юм байна, дагаж дэмжээд байх зүйл биш юм байна гээд салсан. Мүүнтэй гар бариад Мүүн болох юм уу. Би Ерөнхийлөгч байхдаа Мүүнтэй уулзаагүй юм шүү. Өмнө нь уулзсан. Монголд ирээд байхад нь урилга өгсөн учраас очиж уулзсан. Тэгэхэд гар бариад “Гэрэлтсэн хацартай хүү байна” гээд миний хацарт хүрсэн. Миний дургүй хүрч байсан. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монгол Улсад ямар ашигтай юм бэ? Мүүн бол гаж үзэгдэл. Цаашид намайг Мүүнтэй холбох хэрэггүй. Цагийн чинь гарз"

Тайлбар нэхсэн асуулт: Яаж холбогдсон тухай асуултад яаж салсан тухай л хариулт өгчээ. Хариултын өгүүлбэр бүр өмнөхөө эсвэл ардахаа үгүйсгэн сөргөлдсөн утгатай. Энэ нь сэтгэл зүйчдийн тайлбараар бол ямар нэг зүйлийг нууж байна, худал хэлж байна гэсэн тэмдэг ажээ. Хариултаас Мүүнтэй нэг биш удаа нилээд дотно уулзсан гэсэн мэдээлэл цухалзаж байгааг харж болохоор байна. Сайн мэдэхгүй хүнийхээ хацар битгий хэл гарт хүрэхийг солонгосын соёлд цээрлэдэг. Нэг хачирхалтай зүйл нь бичлэгийг харахад Мүүн асан ямар нэг үг хэлээгүй инээгээд байгаа л харагдах бөгөөд “Гэрэлтсэн хацартай хүү байна” гэж хэлсэн бол англиар хэлсэн үү, солонгосоор уу гэсэн марзан асуулт эрхгүй төрнө. Мүүнтэй уулзаж явсан хүмүүсийн гэрчлэлээр бол англиар огт ярьдаггүй байсан гэх агаад тийм бол манай Ерөнхийлөгч солонгосоор ус цас болж таарч байх шиг. Бас "хацар гоо" нэгэн болох нь тодорч байх шиг байна. Цаашид намайг Мүүнтэй холбох хэрэггүй гэдэг нь тушаал, зарлиг юм уу, хүсэлт юм уу?  Одоо албан тушаалтнуудаар юу бодох, сэтгэхээ заалгах хүн олдох болов уу? Улс төрчид өөрсдийгөө л гутаах зүйлийг үргэлж хийж явдаг болохоос Ерөнхийлөгчөө гутаая гэж боддог монгол хүн цөөхөн байх.

Асуулт: - С-1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийг хэн хаасан бэ?
 
Ц.Э: - Энэ бол нөгөө л танил технологи. С-1 телевизийн эзэн нь хэн билээ. Харилцаа холбооны зохицуулах газраас С-1 телевизэд бичиг хүргүүлсэн юм билээ. “Цензургүй яриа” нэвтрүүлгийг хэн хаа гэж бичиг өгсөн юм бэ? гэж. Хариу өгөх байлгүй. Тэр нэвтрүүлэгт зөв юм бий, гэхдээ Монголыг талцуулах, түүгээр дамжуулж бие биеэ талцуулах хэрэггүй. Мүүнийг муу гэж үзэж салах хэрэгтэй. Би түүнтэй ямар ч холбоо байхгүй.

Шинжилгээ: Эндээс эхлээд бичил цуглаан үндсэн зорилго агуулга руугаа шилжсэн. "Танил технологи" гэж үг илтгэгчийн ярианд хэдэнтэй гарав. Бас мэдээлэл, ойлголт муутай байгаа нь тодорхой болов. С1 телевизийн удирдлага “Цензургүй яриа” нэвтрүүлгийг огт хааж, боогоогүй. Харин өөрсөдтэй нь гэрээ хийгээгүй, хөтөлбөрт ороогүй "Цензургүй сурвалжлага" гэх нэвтрүүлгийг дотор нь дурдагдсан зүйлсийг сэтгүүл зүйн анхдагч шаардлагын үүднээс магадлаж, шалгаж байж нэвтрүүлнэ гэдэг шаардлага тавьсан байдаг. “Цензургүй яриа” нэвтрүүлэг нь нэгд, гэрээтэй. Хоёрт, ярилцлага өгч байгаа оролцогч бүх хариуцлагаа үүрнэ гэсэн тохиролцоотой тул татгалзах үндэслэлгүй байжээ. Ерөнхийлөгч энэ асуултын хариуг өгөхдөө эсрэгцсэн хоёр утга хэлсэн байна. Мүүн муу хүн түүнээс салах хэрэгтэй гэчихээдмууг нь илчилсэн  “Цензургүй яриа” нийгмийг талцуулдаг муу нэвтрүүлэг ухааны юм хэлсэн. Гэхдээ энэ хариултын гол чиглэл нь бичил цуглаанаар "балбах" гол баатар луугаа цугларагсдын сэтгэл зүй, анхаарлыг хандуулах байсан бололтой.

Асуулт: - Х.Баттулга гишүүнтэй найз болохоороо хаацайлаад байна уу?
 
Ц.Э: - Төр рүү орох гэж байгаа бол хулгай л битгий хий. Ганцхан хулгай л битгий хий. Намайг хуулийн хяналтыг зогсоосонгүй гэж баахан хэлж байна. Би зогсоохгүй ээ. Тэгэж ярьвал Х.Баттулга, Ж.Оджаргал хоёулаа Баянхонгорынх шүү дээ. Хэрэв нүүрсээ ашигласан бол 60 гаруй мянган хүн ажилтай болж, монголын ард түмний орлого ийм хэмжээнд очихгүй байсан. Одоо энэ тухай яриад яах юм бэ. Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ... Бид эв нэгдэлтэй байна гээд бие биенийхээ хулгайг хаацайлж сууж болохгүй.

Тайлбар нэхсэн асуулт: Хуулинд зааснаар бол хэн нэгний буруутай эсэхийг зөвхөн шүүх л шийднэ. Гэтэл энд Ерөнхийлөгч хүний "хулгай хийснийг" шүүхээс өмнө нотлочихоод, өөрийнхөө гаргасан "шийдвэрийг" биелүүл гэж хууль хяналтынхныг шахаад, зогсоохгүй гэж хэлсэн утга гарчээ. Хариултад нэр дурдагсдсан хүмүүс Баянхонгорын гаралтай гэдэг нь яг юуг илтгэх гээд байгаа нь ойлгомжгүй. Баянхонгорынхон бүгдээрээ хулгайч гэх гээд байгаа ч юм шиг. Нүүрсээ ашигласан бол 60 мянган хүн ажилтай болоод монгол дор орохгүй байсан гэдэг бол эргэлзээтэй мэдээлэл. Учир нь Ерөнхийлөгчийн илтэд дэмжээд ТТ-н ордыг авч өгөх гээд байсан компани сүр жавхлантайгаар дампуурлаа зарлсан шүү дээ. Эсрэгээрээ монголчууд 800 сая долларын өрийн дарамтад орж, эдийн засаг сүйрэх байсан нь одоо тодорхой болсон. Энд бол жинхэнэ хулгай, луйврын шинжтэй үйлдлүүд ажиглагдаж байгаа. 55 тэрбум төгрөгийн санхүүгийн анхан шатны баримтыг дутуу бүрдүүлж, төсвөөс энэ хэмжээний мөнгө завшсан байж болох тухай мэдээлэл тарсан шүү дээ. Тийм болохоор Ерөнхийлөгч "бие биенийхээ хулгайг хаацайлж сууж болохгүй" гэдэг үгээ энэ чиглэл рүү эргүүлж, хуулийнхныг тийш нь оруулбал асуудалд тэгш хандаж байна гэж харагдах байх. Үгүй бол энэ улсын үй олон компаниас нэгийг нь л гоцлон дэмжээд байдаг гэсэн хар хэзээ ч арилахгүй. Асуух нь: Хулгай хийсэн гэдгийг шүүх тогтоохоос өмнө Ерөнхийлөгчөд тогтоох, зарлах, буруутгах эрх бий юу? Улсаа дээрэмдэх гэж байсан явдлыг одоо энэ тухай яриад яах вэ өнгөрсөн зүйл гээд орхиж болох уу?
 
Асуулт: - Х.Баттулгад та юу гэж хэлдэг юм бэ. Яагаад Тавантолгойг зогсоогоод байгаа юм бэ?
 
Ц.Э: - Би зөндөө ярилцаж байсан. Надад Тавантолгойг би авъя гэсэн. Энд тодорхой шалгуур тавьж байгаа. Тэр шалгуурыг нь Монголын хүссэн компани болгон хангаж чаддаггүй. Уул уурхайн салбарт трушлагатай байх, хийсэн бүтээсэн ажилтай байх гээд олон шалгууртай  Гаднаас орж хөрөнгө оруулагчид нь өөрсдөө хамтарч ажиллах компаниа сонгодог. Хөрөнгө оруулагчид нь тэднийг сонгохгүй байна шүү дээ

Тайлбар нэхсэн асуулт: Ерөнхийлөгчид хуулиар хэн нэгэнд ашигт малтмалын лиценз олгох, хуваарилах эрх олгогдоогүй. Тэгэхээр энэ хариултыг юу гэж ойлгох вэ? Хууль зөрчөөд томоохон орд газруудыг ашиглах эрхийг бусдад олгоод явдаг гэсэн үг үү? Хоёрт, гадаадын хөрөнгө оруулагчид таалагдсан байх гэдэг шалгуурыг давсан сүрхий компани нь өмнө нь Ухаа худгийн нүүрсний ордын ашиглалтын лицензийг аваад ашиглаж чадаагүй, орлого олж чадаагүй дампуурч байгаа нь ямар шалгуур үзүүлэлт болох вэ?
 
Асуулт: - Цагдаагийн байгууллагыг ХЗБХ шалгана гэсэн. Та юу гэж бодож байна?
 
Ц.Э: - Цагдаагийн байгууллага, сайд руу бичиг явуулж байхаар гадаадад гарчихсан хүмүүс рүүгээ л мессэж явуул. Бат-Эрдэнэ, Ганбат гээд нөхдүүд байгаа. Эмэгтэй хүний ард, гадаад паспортны ард нуугдаж байхаар өөрөө хүрээд ирэх хэрэгтэй. Нэг юм хэлье. Монголын шүүх хар, цагааныг ялгаж чаддаг юм. Шүүхийн танхимд очоод битгий даналзаад бай. Хууль, шүүхийн байгууллагад итгэх хэрэгтэй. Хууль зүйн байнгын хороогоор шалгуулна ч гэх шиг. Хууль хяналтынхаа ажилтныг хамгаалах хэрэгтэй. Тэгэж байж бид шударга болно. Ерөнхийлөгч шалгаж байгаа талд нь байдаг байсан шүү гэж магадгүй хожим ярихыг үгүйсгэхгүй. Хийж байгаа ажилдаа цалин нь хүрэлцэхгүй байна. Ер нь Монголд хуулийн засаг тогтох уу, хулгайчийн засаг тогтох уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Ард түмэн бол хуулийн засаг тогтоох талд байгаа. Тийм учраас буруу юм хийж, хууль зөрчвөл би өмөөрөхгүй. Ийм л зүйл. Улстөрд орж байгаа хүмүүс тэндээс мөнгө хийх гэж бодож байгаагаа болих хэрэгтэй. Нэг асуудал гараад ирэхээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэй болоод хувирчихдаг. Энэ бол танил технологи. Та бүхэн мэдэж байгаа. Түүнд автаад байх шаардлагагүй ээ.

Тайлбар нэхсэн асуулт:
Хариулт ахиад л байгаа ололгүй гадагшаа тэнүүчилжээ. ХЗБХ-ны шалгалтын талаар гадаадад байгаа хүнээс мессэж явуулж асуухын утга учир нь юу байх вэ? Хажууд байгаа УИХ-ын Байнгын хорооноос асуучихаж болно шүү дээ. Эмэгтэй хүний ард гадаад паспортны ард нуугдаад байгаа хүн нь бодвол Х.Баттулга бололтой. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахад УИХ-ын гишүүн Х.Баттулга хууль хяналтынхан дээр очиж хамаг бичиг баримтаа өгч шалгуулсан, мэдүүлэг өгсөн гэдгийг Ерөнхийлөгчийн өөрийнх нь хяналтанд байдаг Өдрийн сонин, news.mn, Өглөөний сонин, Өнөөдөр зэрэг хэвлэлүүд "шуурхай" тодорхой мэдээлж, мөрдөн байцаалтын явцыг илэн далангүй мэдээлж ирсэн байдаг. Хамар дор нь мөрдөн байцаалтын нууцыг алдагдуулж хууль зөрчиж байгаа нь харин хуулийн засаг тогтох нь уу, хулгайчийн засаг тогтох нь уу гэдэг эргэлзээг төрүүлэх явдал мөн. Иргэдээс монголын шүүхэд итгэх итгэл одоо байхгүй болсон. Жил дамнуулан бүх шатны шүүх дамжуулан нягтлан бодох эмэгтэйг буруутгаж хамгийн өндөр ялыг өгч байснаа гэнэт нэг өдөр хэрэг хийгээгүй хэмээн цагаатгаж орхидог шүүх монголын хэмжүүрээр хамгийн өндөр цалин авдаг ч улс төрчдөд үйлчилдэг, шудрага бус гэдэг ойлголт ард нийтийн дунд хэдийнээ тогтжээ. Эрхэм Ерөнхийлөгчөөс лавлаж асуух зүйл энд байна. Асуудал гараад ирэхээр хөхүүл эмэгтэй болоод хувирчихдаг ямар технологи байна вэ? Монголчуудад байтугай дэлхийд танил бус харь гаригийн технологи л байх гэж санах юм. Хөхүүл эмэгтэй болохын тулд сүүний булчирхайгаа хөгжүүлдэг юм уу, эсвэл өөр ямар технологи байна вэ?
 
Энэ мэт тодорхой хариулт нэхсэн зүйлс Ерөнхийлөгчийн Их тэнгэрийн илтгэлд олон таарна. Цаг хэмнээд бусдыг дараа асууя.

Дүгнэж хэлэхэд Их тэнгэрт хэлсэн үгсийн цаад утга нь Х.Баттулга гэж хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх,  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүсч, үүнийгээ хэрэгжүүлэхийн өмнө олон нийтийн сэтгэл зүйг бэлтгэх гэсэн агуулгатай юм байна. Үүнийг түүний хэлсэн дараах үгнээс харж болохоор байна. "Прокурорын газраас УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал шууд түдгэлзүүлэх хэрэгтэй" Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулган зарлуулж байгаа бололтой.

Их тэнгэрийн амнаас эхлэж буй 2016-Улс төрийн хийрхэл араасаа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах, Жудагт монгол хөдөлгөөн цуглаан хийх, жижиг намууд Сонгуулийн хуулийн талаарх бухимдлаа гаргах, нам дамнасан Нүүрсчин бүлэгт хамаардаг олигархууд дампуурлынхаа өсийг бусдаас авах гэж хичээх, 800 сая долларын өрнөөс бултах аргаа төрөөр шийдүүлэх гэж санаархах зэргээр үргэлжлэх төлөвтэй байна.
 
 Жич: Энэ сэдвээр тэнцвэртэй мэдээлэх шаардлагыг биелүүлэхийн тулд нийтлэгч хэний талд байгаагаа ил тод хэлэх хэрэгтэй гэж хариуцлагатай сэтгүүл зүйд үздэг юм байна. Тэгэхээр би МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулгын талд байгаагаа хэлж уншигч таны тархинд ТЭНЦВЭР, ШҮҮЛТҮҮР үүсгэж байна. Тэрнээс биш нэг хуудас Ц.Элбэгдоржийн тухай бичээд яг адилхан хуудсан дээр нөгөөгийнх нь тухай бичсэнээр мэдээллийн тэнцвэр үүсдэггүй. Бичигч хэний талд зогсож байгаагаа ил хэлснээр уншигчийн тархинд тэнцвэр үүсдэг номтой ажээ.

Хэн нэгнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад "хулгайч, хулгай хийсэн" гэх зэргээр цоллож, эрх мэдлээ ашиглан хууль хүчнийхнийг турхирах нь ардчилал, хүний эрхийг уландаа гишгэж байгаа хэрэг гэж би бат итгэдэг. Нэг хэргээр шалгаад буруутгах зүйл олдохгүй болохоор өөр хэрэг гаргаж ирэн заавал буруутгахаар хөөцөлддөг цагдаагийн одоогийн практик бол улс төрийн нөлөөллөөс өөр юу ч биш гэдгийг би хаана ч хэлнэ. Шинэ төмөр замын хэрэг гэж зүйлээс хэрэгт унагах зүйл олохгүй болохоор Сайншандын хэрэг гэж шинэ хэрэг үүсгэж байна. Цаашлаад Түмэн хишигтний хэрэг, Талх чихэрийн хэрэг, Мах импексийн хэрэг гэх мэт хэрэг үүсгэх төлөв ажиглагдаж байна. Ард хэмээх Я.Батсүхийг анх С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгаад баримт олдохгүй болохоор хуурамч дипломын хэрэгт унагасан. Казиногийн хэрэгт холбогдуулан 3 гишүүнийг шалгаад бас л баримт нотлогоо дутахаар татварын хэрэгт унаган шийтгэсэн гэх мэт маш олон бодит жишээ монголын хуулийн практикт бий. МИАТ ХК-ний удирдлагууд Дайны эрсдлийн сан нэрээр мөнгө завшсан хэрэгт улс төрчид оролцоотой байсан учраас тэр хэргийг дагалдан арч ирсэн маш олон баримтыг үл тоон зөвхөн анх хэрэг үүсгэсэн асуудлаараа хурдхан шүүгээд салахын түүс болсон байдаг.

Өнөөдөр монголд хуулийн засаглал байхгүй, авлига албан тушаалын хэрэг гэдэг нь улс төрчдөөс нэгнийгээ түнших цохиур болохоос итгэл үнэмшил биш гэдэг нь улам бүр тодорч байгаа тул эрхгүй энэ шинжилгээг хийлээ.

Эргэцүүлэл орших болтугай!

Эх сурвалж: Үндэстний тойм сэтгүүл

0 Сэтгэгдэл
ОЛНЫ ӨМНӨ ЦЭВЭР ХҮН БОЛЖ ХАРАГДАХ БАС ИНТЕРНЕТЭЭР ӨӨРИЙГӨӨ МУУ ХЭЛҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН БАШИР АРГА Л БАЙНА ШҮҮ ДЭЭ
ЕР НЬ АМИА ХООХОЙЛДОГ, ЧАДВАР МУУТАЙ, ДҮР ЭСГЭЖ ХУДЛАА ЯРЬДАГ, ХҮНД АТААРХАЖ УЛЫГ НЬ ШАГАЙДАГ, МӨНХИЙН МУУ ЯДУУ ДОРОЙДОО МУУ БОДОЛТОЙ ЯВДАГ ХҮМҮҮСЭЭР ТӨР ДҮҮРЛЭЭ. ЭНЭ ХЭНИЙ ГАВЪЯА ВЭ?
Yag unen. Hen negnii doodoh genet deesh zalraad ajil hiih uhaanaa ch olohgui toriig samrah boljee. Boljee ch gej dee, ali hediin iim bolchihson yum ldaa. Yaj zov goldrild ni oruulj toriin unench alba haagchidtai boldog yum baigaa yum. Ter tsagiig uzeh bolov uu
Ерөнхийлөгч үнэхээр олон хэрэгт гараа дүрдэг дүрсэн юм байна гэдэг нь өөрийнх ярианаас ил блоод байна Шүүх цагдаа түүний гарт гэдгийг ч тодорохй ойлгууллаа Ингэж илээр хэлж байгаа нь сүрдүүлэг ч вм шиг болоод явчихлаа Хүний эрхийг бол юу ч биш үздэг гэдгээ ч харууллаа баталлаа Түүнд ёс зүй гэж багйаа гжэ үү гэдэгт иргэд үнэхээр эргэлзэхэд хүргэчихлээ Ямар ч монгол хүн ингэж ярина гэж үү Ерөнхийлөгч ерөөсөө хэн юм болоо гэсэн том асуулт монголчуудыг зовооход хүргэчихлээ Алтанхуягийг огруулж МАНАН засаг байгуулаад түүгээрээ дамжуулан ТТ-г хятадад өгөх нь түүний туйлын зорилго байжээ гэдгийг ч өөрөө хэллээ Юун давхар дээл Ерөнхийлөгч ингэхэд өөрөө хэдэн давхар дээлтэй юм вэ гэдэг асуултыг ч тэр өөрөө гаргаад тавьчихлаа Ямар осолтой хүнд үед дээр Монгол лус дахиад ирэв гэдэг сэтгэл зовоосон асуултыг ч тэр үүсгэчихлээ Иргээд даанч ихээр түүндитгэж найдаж байсан даа
төрийг үймүүлдэг хүмүүс улс төрчид боловч төрийг түшиж явдаг нь төрийн жинхэнэ алба хаагч байдаг. Манай улсын төрийн жинхэнэ алба хаагчид нь улс төрчийн багсний алчуур болж, төрд бус улс төрчид үйлчлээд байгаа учраас улс оронд шударга ёс тогтож өгөхгүй байна. Үнэхээр улс төрчийн үгээр биш төрийн гаргасан хуулийг ягшитал баримталдаг төрийн алба хаагчтай бол ард түмэн сайн хамгаалалтанд сайхан амьдрах боломжтой. Одоо удахгүй сонгуул болж өөр нам гарч ирэхээр нөгөө л дарга нарын доодох гэдэг хүмүүс төрийн сандалд лаглайж гудамжаар хөсөр явснаа санан өсөрхөн бусдаас өө ирэн өдрийг өнгрөөх болно. Тийм учраас төрийн албаны хууль дүрэм чанд хатуу байж төрд орсон хүний өгсөх буурах шалгуур нь тодорхой шалгууртай байх хэрэгтэй юм. Тэгэхгүй хэн ч мэдэхгүй нөхөр орж ирээд суулих, авч болох бүхнийг аваад байдаг эзэнгүй тогоо баймгүй байна. Сайн төрийг сайд нар биш сайн мэргэжилтэн, үнэнч албат бий болгодог.
Yag unen. Hen negnii doodoh genet deesh zalraad ajil hiih uhaanaa ch olohgui toriig samrah boljee. Boljee ch gej dee, ali hediin iim bolchihson yum ldaa. Yaj zov goldrild ni oruulj toriin unench alba haagchidtai boldog yum baigaa yum. Ter tsagiig uzeh bolov uu
төрийг үймүүлдэг хүмүүс улс төрчид боловч төрийг түшиж явдаг нь төрийн жинхэнэ алба хаагч байдаг. Манай улсын төрийн жинхэнэ алба хаагчид нь улс төрчийн багсний алчуур болж, төрд бус улс төрчид үйлчлээд байгаа учраас улс оронд шударга ёс тогтож өгөхгүй байна. Үнэхээр улс төрчийн үгээр биш төрийн гаргасан хуулийг ягшитал баримталдаг төрийн алба хаагчтай бол ард түмэн сайн хамгаалалтанд сайхан амьдрах боломжтой. Одоо удахгүй сонгуул болж өөр нам гарч ирэхээр нөгөө л дарга нарын доодох гэдэг хүмүүс төрийн сандалд лаглайж гудамжаар хөсөр явснаа санан өсөрхөн бусдаас өө ирэн өдрийг өнгрөөх болно. Тийм учраас төрийн албаны хууль дүрэм чанд хатуу байж төрд орсон хүний өгсөх буурах шалгуур нь тодорхой шалгууртай байх хэрэгтэй юм. Тэгэхгүй хэн ч мэдэхгүй нөхөр орж ирээд суулих, авч болох бүхнийг аваад байдаг эзэнгүй тогоо баймгүй байна. Сайн төрийг сайд нар биш сайн мэргэжилтэн, үнэнч албат бий болгодог.
elbegdorj mongolchuudiig ewleruuleh bish hagaralduuldag l hun bolj dee gadnii luiwarchidiig boli urshuuj chadna harin mongolchuudiig bol ugui l gedeg hundee
ээ хоорхийс ,,, монгол улс минь үүрд охшин байг,,.
ebe ch onigoo yumdaa.
ene tarhi zurh hoer ni oirhon nohor mongoliin toriig mongoliin huchnii baiguullaguudiig dampuuruulj duuslaadaa,yamarch baisan mongol setgelgui hun monoosoo mondoo
elbegdorj neei khumuus moongoliin turd khaltai gej kheleed baigaa busuu. elbege bol ali hediine gadaadiin irgen bolson baigaa. turuus buulaa shuud turulkh eleg negt ekh orniikhoo neg buland amidrakh bailgui ter ni bol khytad uls. bukh luivariig bayar elbegee khoeriin garaar khiisen. tegeed battulgiig avii gekheer ursduu ikh avilga avakh geed uguuguidee sharalkhaad baigaa yum. aimaar ene elbege bol ulaan muunchin amisgaa
П\"Улстөрд орж байгаа хүмүүс тэндээс мөнгө хийх гэж бодож байгаагаа болих хэрэгтэй." гэжээ. Өөрсдөө түрүүлж орж идсэнээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна шүү.
РИО ТИНТОГООС АСАР ИХ АВИЛГА НЭХЭЖ БАЙСАН Н.ЭНХБАЯРЫГ РИО ТИНТОГЫН ЗАХИАЛГААР ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС НЬ ЗАЙЛУУЛХААР С.БАЯРТАЙ НИЙЛЖ 2008 ОНЫ СОНГУУЛЫГ БОСЛОГО ТЭМЦЭЛД ТУРХИРЧ 5 ЗАЛУУГ БУУДУУЛЖ АЛААД, 2009 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Н.ЭНХБАЯРЫН МАХН-Ы С.БАЯРЫН НАЙРУУЛСАН ШИЛЭН ЦОГООГЫН БҮДҮҮЛЭГ СУРТАЛЧИЛГААНЫ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР Ц.ЭЛБЭГДОРЖЫН РЕЙТИНГ СУГА ӨСЧ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛХОД НАМАР НЬ 2009.10.06-НД ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ХИЙГДСЭН БАЙДАГ. С.БАЯРТАЙ НИЙЛЖ ОЮУТОЛГОЙГ ГАДНЫХАНД ӨГСӨН ХҮН ТАВАНТОЛГОЙГ ОДЖАРГАЛТАЙ НИЙЛЖ ХЯТАДАД ӨГӨХ САНАА НЬ Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЗГ ГАРЧ ИРХЭД МАШ ТОД ИЛЭРЧ З.ЭНХБОЛД ЭНЭ БОЛ МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ ХУВЬ ХУВЬЦААТАЙ ОРД УЧРААС НЭГ КОМПАНИД ӨГӨХГҮЙ ГЭЖ ГАНЦААРАА АВЧ ҮЛДСЭН ГАВЬЯАТАЙ. ХАЙЯА ЦИХУА ЧИ АСАР МУУ САНААТАЙ ХОРЛОГЧИН, ХОРЧИН ХҮН ШҮҮ. БУЦАХ БЭР БУУХ ЕРӨНХИЙЛӨГЧИД ҮНЭЭ ТУГАЛ НИЙЛЭХ ХАМААГҮЙ ГАДАГШАА ЗУГТААХ НААД ХҮН ЧИНЬ МОНГОЛЫН ХАЛХ ГОЛЫГ СОЛОНГОСЧУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ГЭЭД ЯВАА ХҮН ШҮҮ.
MUUNTEI NEG OROND OROOD HATSAR AMAA ILSEN YUMUU
mongol ulsiin dotood bodlogo gedeg mongolchuudiin erhk ashig yum.mongol uls taivan baival busad humuust itgel toruulne.
Элбэгдорж Энхбаяраасаа ялгарах зүйлгүй болжээ...
Элбэгдорж Энхбаяраасаа ялгарах зүйлгүй болжээ...
Үүнийг нөгөө Мөнхбаясгалан бичсэн үү. Яагаад нэрийг нь тавиагүй юм.
boloogui ee naadaas chini suuld ih yum garna kkk
тарвагадорж нөгөө л танил технологиороо өөрийгөө зөвтгөх гэсэн боловч хэн ч үнэмшихээргүй жүжиг болж хувирав.
Гар утаснаасаа салдаггүй гаж донтой, аймаар ухаантай, тэгсэн мөртлөө дараа нь ямар ч хариуцлага хүлээхгүй этгээдүүдийн саналаар улс, орон цааш явах уу? Ха ха ха. Твитерт тэнэг хүн нэг ч байдаггүй юм гэсэн. Гах гах гах. Улс орныг буруу замаар явуулж, элгээр нь хэвтүүлэхэд энэ олон нийтийн сүлжээний ертөнцөд амьдардаг шимэгч хорхойнууд их үүрэг гүйцэтгэсэн шүү.
Элбэгээ чинь аль намын хүн юм бэ. МАН-ын хүн шиг л байх юм. АН-ын гаруудаа дандаал дарамталж байгаа юм биш үү
эби гуай сэтгүүлчдийг аваачсан бол асуултанд нь алуулахгүй юу. Долоогч нарыг аваачсан болохоор л долоож жиргэсээр дууссан
Хамгийн том популист чинь энэ шүү дээ.
аав нь англи хэлгүй хүү нь солонгос хэлгүй. тэгэхээр мүүн гуай монголоор гэрэлтсэн хацар гоо эмсгий байна гэж ээ
хацар гоо элбэгдорж уу? домбоо элбэгдорж уу?
YEAH ЁСТОЙ ЗӨВ БИД НОХОЙ ЗҮТГЭЖ ГАХАЙ ШИГ Л АМЬДАРСАН Ч ЭНЭ ЭЛБЭ НАРААС ОЛИГТОЙ ЮМ СОНСОХГҮЙ, НАДАД МОНГОЛЫН ШҮҮХЭД ИТГЭЛ БАЙХГҮЙ ТҮҮНД ИТГЭХЭЭР МҮҮНД ИТГЭЕ,
Eronhiilogch Elbegdorj mash ikh sandarch bna lee
Муун гэснээс манайд ч гэсэн Муун гуай шиг еерийгее бурхан болгож юуны ч юм урсгал зохиогчид байдаг юм бишуу негее олон хаад хатад тойруулж суулгадаг авгай ер нь манай мереедлийн багийханд менге байвал Муун шиг болж магадгуй шуу.
жиргээчдээр өөрийнхөө үзэл бодлыг цацуулах ч гэж дээ. хэвлэл мэдээллийнхнээ дорд үзэх гэж. хэвлэлийнхнийг жиргээчдээс дорд үзлээ. Харин хотын дарга маань муу ч гэсэн 1000 сэтгүүлчийн форум хийсэн шүү
Ерөнхийлөгч үнэхээр ичмээр юм хийсэн дээ. АРд түмний эв нэгдлийг хангах ёстой хүн ард түмнийг эвдрэлцүүлэх эхлэл тавьж, хутгаж байгаа юм
Bayarlalaa neg ch gesen setguulch dugnelt hiij gol asuudliig ni harj b.gaad
жиргээчид тэнд очсон хүмүүсийг сайн мэдэж байгаа угаасаа л далдгар гарууд, хэн нэгнийг дагаж долгинодог нөхдүүд байдаг юм ш дээ. Энэ удаад тийм л гарууд очсон байсан
150 жиргээч нь 200 мянган жиргээчийн өчүүхэн хэсэг нь шүү тэнд очсон долоогч жиргээчдээр нийт жиргээчдийг харлуулж болохгүй шүү нөхдөө
ХАРИН ЭНЭ ЭЛБЭГДОРЖИЙН ЯРЬЖ БАЙГАА ЗҮЙЛ НЬ ЯМАР ЧУЯЛДАА ХОЛБООГҮЙ,АВЦАЛДААГҮЙ ӨГҮҮЛБЭРИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТГҮЙ,ӨМНӨ ЯРЬСАН ЗҮЙЛЭЭ ДАРААГИЙН ҮГЭЭРЭЭ ҮГҮЙСГЭЖ БАЙДАГ,СОНСОЖ БАЙГАА ХҮН ОЙЛГОХООСОО ИЛҮҮТЭЙ САЯ ЮУ ЯРЬЧИХАВ ГЭЖ БОДОХООР ШАЛ УТГАГҮЙ ЗҮЙЛҮҮД Л БАЙДАГ Ш ДЭЭ. СЭТГҮҮЛЧ НАР МАШ ОЛОН ЖИЛ СОНССООР БАЙГААД ТАЙЛБАР НЭХЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ОЙЛГОСОН ДҮР ҮЗҮҮЛЭЭД Л САЛДАГ ЮМ ШИГ БАЙГААН. НЭГ ҮГЭЭР ХЭЛБЭЛ УЛИГ БОЛСОН ГЭХҮҮ ДЭЭ.. .
Sain dygnelt hiijee
Баттулга оджаргал 2 ын дунд яс хаяж байгаагий нь хар даа энэ хүн бүүр аргаа баржээ. Юун ерөнхийлөгч хэрүүлч зөнөсөн авгай бодсон бна.
onj hellee. hi five
ebi unen eleg avhiimaa hahahaha
ЯМАР ДЭМИЙ ЮМ ЗОХИОН БАЙГУУЛАА ВЭ. ШУУД Л НЭГ УТГААР ТОДОРХОЙ ЯРЬЖ БОЛОХОО БОЛЬЧИХСОН ЦАГ ЮМ УУ???? ХАЙРАН МЕНГЕ
mash zuv zuitei dun shinilgee hiijee gej minii huid bodogdloo. elbegdorj bol ehelj yarisnaa tugsguld ni uguisgeed dongosch yavdag tavaarish.battulga shig eh oronchoor oroldvol ard tumen zugeer haraad suuhgui l bh. battulga gishuunee mongol hunii huvid 100% demjnee. ugaasaa ch demjdeg.mongoliihoo tuluu mongoliin ard tumnii l tuluu zutgej baigaa mongol eh oronch er hun battulga.
элбэгдорж өөрийнхөө сонгосон, бэлдсэн асуултандаа хариулсан болж түүний тэжээвэр 150 долдой хоороор инээж, хоороор алга ташиж байв. мүүн аавдаа алгадуулсан тухайгаа "Гэрэлтсэн хацартай хүү байна" гээд алгадахад нь дотроо дургүй хүрч байсан гэнээ. Бичлэгийг нь үзэхэд 1. аав нь үг хэлээгүй байна. 2. элбэг аавынхаа гарыг 2 гараараа атгаад илээд харин ч үнсүүлэх гээд байгаа бололтой хацраа тавьж өгөөд марсайгаад инээж байна. 3. "Гэрэлтсэн хацартай хүү" гэдэг яриа эбэ-г урхидаж хошгоруулахдаа өөр газар хэлсэн үг байх. Гэхдээ аав нь англи хэлгүй хүү нь солонгос хэлгүй.
улсын шигшээ долоогчын баг их тэнгэрт гэж....
onj hellee. hi five
Хамгийн их уншсан