Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр нийслэлд болох үйл явдлууд

09:00 цагт: Монголын эдийн засгийн чуулганы нээлт болно. /Төрийн ордон-Их танхимд/

09:30 цагт: Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөллийн нөхөрлөлийн /фирмийн/ хөгжлийн асуудал” хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын улаан загалмай нийгэмлэг зудын үед үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн талаараа  мэдээлнэ.

11:00 цагт: Австрали Улсын Элчин Сайд ноён Жон Лангтри сонин, сэтгүүлийн сурвалжлагч нарт зориулж Шангри Ла зочид буудалд хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: Эрх чөлөөний талбайд болох Эв нэгдлийн цуглаанд МоАХ, Жудагт Монгол хөдөлгөөнөөс гадна 50 гаруй төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхөн оролцоно.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ-ийн дэргэдэх Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн холбооноос нэг өдрийн зээл буюу мөнгө хүүлэгчдийн талаар ноцтой баримт дэлгэнэ.

11:15 цагт: Японы Засгийн газрын  буцалтгүй тусламжаар барих АШУҮИС-ийн Cургалтын эмнэлгийн шав тавих ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Т.Шимизү оролцоно.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголоо аврах иргэний эвсэл ТББ-аас нийгэмд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

11:40 цагт: "Улаанбаатарын хавар”-ын баяр тэмдэглэхтэй  холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  Ардчилсан хувьсгалын анхдагчийн зөвлөлөөс Ардчиллын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Дугуй заал” клубээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

16:00 цагт: "Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицол ба ургамлын тоосны харшил" сэдэвт Олон Улсын хурал Corporate and Convention Center, Event Hall-д болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан