Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10 жил яригдсан Тавантолгой

2006 оны 6 дугаар сард Ашигт малтмалын тухай хуулийг  УИХ хэлэлцэж эхэлсэн

2006 оны 7 дугаар сарын 8-нд Ашигт малтмалын тухай хууль УИХ баталсан. Тус хуулийн 5.4, 5.5-т төр өмчөө худалдан авах тухай, Монголын иргэд ба төр дөнгөж 0 хувиас 50 хүртэлх хувийг хүртэж болох тухай заалт орсон.

2006 онд коксжих нүүрсний үнэ 120 ам.доллар байв

2007 онд коксжих нүүрсний үнэ 75 ам.доллар болсон. Ам.долларын ханш 1160 төгрөг байв.

2007 оны хоёрдугаар сарын 6-ны УИХ-ын тогтоолоор Тавантолгойн ордыг Стратегийн ач холбогдол бүхий ордоор баталгаажуулав.

2007 оны эхээр Оюу толгой, Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай байгуулах тогтвортой байдлын гэрээг боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг тухайн үеийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар ахалсан.

2007 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1/100 тоот шийдвэрээр Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барив.

2007 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 105 тоот шийдвэрээр Монгол Улсын Засгийн газар “Энержи Ресурс” ХХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан.

2007 оны 7 дугаар сарын 24-26-нд Монголын Ардчилсан холбоо дээрх гэрээний төслүүд дээр олон нийтийн болон эрдэмтэн судлаачид мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсч байж хэлэлцүүлэх ёстой хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн Сүхбаатарын талбайд суулт хийв.

2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр УИХ-ын гишүүн А.Мурат, Б.Батбаатар нар Тавантолгойн ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн учир 100 хувь төрийн мэдэлд авах хуулийн төсөл санаачлав.

2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа зассан Ашигт малтмалын хуулиар Оюу толгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулсан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж иргэн С.Авирмэд, Л.Цог, Ч.Хурц, П.Болд, Ж.Бямба, Б.Лхагважав нар Үндсэн хуулийн цэцэд хандав.

2007 оны 11 дүгээр сарын 28-нд Ерөнхий сайд С.Баяр “Энержи Ресурс” компанийн хувьцаа эзэмшигч “Эм Си Эс”, “Алтай трейдинг”, “Петровис”, “Майн Инфо”, “Моннис” зэрэг Тавантолгойн нүүрсний ордын төслийн үндэсний консорциумын төлөөлөлтэй уулзсан. Тавантолгойн орд газрыг төр бүрэн мэдэлдээ авах байр сууриа Ерөнхий сайд илэрхийлжээ.

2007 оны 11-р сарын 28-нд Монгол Улсын Засгийн газар /Ерөнхий сайд С.Баяр/ УИХ-д өргөн мэдүүлсэн “Энержи Ресурс” ХХК-тай Тавантолгойн ордыг ашиглах талаар байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, уг ордод төрийн эзэмших хувь оролцооны тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг татан авсан юм.

2008 оны 12-р сарын 04-ний 40 дүгээр тогтоолоор Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордод Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон хэлэлцээ хийх ажлыг ил тод явуулж, ажлын явцыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тухай бүр танилцуулахаар тусгав.

2009 оны 9-р сарын 23-нд Монгол Улс Тавантолгойн нүүрсний орд газрыг эзэмшүүлэх тухай тендер зарлахаа мэдэгдэж байж. Тендерт гадаадын есөн орны 11 консорциум саналаа илгээж.

2010 оны 7-р сарын 7-ний өдрийн УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компанийг байгуулж, Монгол Улсын иргэнд эхний  ээлжинд хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болов.

2010 оны 12-р сараас “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн орд газарт үйл ажиллагаа явуулж эхлэв.

2011 онд Сү.Батболдын Засгийн газар УИХ-ын хаврын чуулганд Тавантолгойн ордыг ашиглах төслийг оруулахдаа Зүүн цанхийг дангаар эргэлтэд оруулж,  Хятад 40, ОХУ болон Монгол Улс 36, АНУ 24 хувийн оролцоотой байхаар тусгасан . Ордын лиценз 100 хувь төрийн өмчид байх ч уг ордод хийх хөрөнгө оруулалт буюу дэд бүтэц, төмөр зам барих болон операторын үйл ажиллагаа явуулах, борлуулалтын эрх зэрэг олон талыг харгалзан үзэж, энэ хувь оролцоог тогтоосон гэж байв. Тухайлбал, Хятадын тал төмөр зам барих, операторын үйл ажиллагаа явуулах, борлуулалтаа өөрөө хийх, урьдчилгаа төлбөр өгөх зэрэг тендерийн бүх шалгуурыг хангасан Хятадын тал 40 хувийн оролцоотой байх болно хэмээн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүд хэлж байв.

2011 оны  6-р сарын 27-нд Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах төслийг ҮАБЗ-д хүргүүлжээ. ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх боломжгүй, хэлэлцлээ гэхэд буцаахаас өөр аргагүй болно гэсэн дүгнэлтийг Аюулгүйн зөвлөлийн ажлын алба, шинжээчид хийсэн юм.

2011 онд Сү.Батболдын Засгийн газар “Эрдэнэс Таван толгой”  төрийн өмчит компани Хятадын “Чалько” компанид нийлүүлэх нүүрсний борлуулалтын орлогоос урьдчилж 250 сая ам.доллар /жилийн 3 хувийн тогтмол хүүтэй/, 2012 оны хавар 100 сая ам.доллар /жилийн 5-7 хувийн хүүтэй/ зээлэв.

2012 оны 1-р сарын 11-ний Засгийн газрын хуралдаанд Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлийг үндэслэн “Энержи ресурс” ХХК-иас ирүүлсэн “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулах тухай асуудлыг Сангийн сайд С.Баярцогт танилцуулахаар бэлтгэж байсныг АН-ын ҮЗХ-ны хурал дээр “Энержи Ресурс”-тэй 70 жилээр тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж байна хэмээн олон нийтэд мэдээлэв.

2015
оны 4-р сарын 23-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Үүнээс өмнө Тавантолгойг ашиглах тогтоолын төслийг Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэхгүй батлах гэж байсан ч 2015 оны 4-р сарын 5-ны өдрийн Хаврын чуулганы нээлтээр УИХ-ын дарга З.Энхболд УИХ-аар хэлэлцүүлэхийг шаардсанаар ийнхүү Засгийн газраас УИХ-д өргөн барьсан байдаг.

2015 оны 4-р сарын 29-нд УИХ-ын дарга З.Энхболдын захирамжийн дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг тэр өдрөө байгуулав.

2015 оны 7-р сарын 2-нд Дээрх ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Ажлын хэсгийнхэн “Олон арван тэрбумаар үнэлэгдэх Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, УИХ-ын тогтоол...” зэргийг зөрчсөн байна гэж үзсэн. Мөн Монгол Улсын сайд М.Энхсайханд хариуцлага тооцохыг Засгийн газарт уламжилсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан