Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Гансүх: Хийгээгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй, энэ “ял”-ыг эдэлж дуусгах болно

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаяглан Л.Гансүх захидал бичжээ-

Т.ЦЭЛМЭГ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа “Нүүрс” хөтөлбөрөөр их хэмжээний мөнгө завшсан хэргээр Л.Гансүх 3,6 жилийн хорих ял сонсоод буй. Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нд шүүж, 4,6 жил хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэхдээ хагас сарын өмнө болсон Хяналтын шатны шүүх хурлаар зүйл ангийг нь өөрчилсөн юм. Хугацаа өнгөрөх тусам чухам ямар хэрэг болох нь ойлгомжгүй болж, өөчлөгдөж, бүдгэрсээр байгаа “нүүрс”-ний хэрэг гэж юу байв гэдгийг тодорхойлоход хэцүү болсоор. Анх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байсан бол нүүрсний жингийн зөрүүнээс нэг тэрбум 730 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэв. Энэ нь сүүлдээ нэг тэрбум 130 гаруй сая төгрөгийн зөрүү болсон. “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаж байсан.

Тэгвэл Н.Даваахүүд төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч,15,3 сая төгрөгийн торгуулиас цагдан хоригдсон 44 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон хасч, 6 сая 912 мянган төгрөг болгосон. Харин Б.Мөнгөнтуяад оноосон ялыг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан билээ.

Энэ хэргийг анхнаасаа улс төрийн зорилготой байсан гэж мэдэгдэж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Цэвэр улс төрийн зорилготой шүүж байна. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг. Би ард түмний төлөө ажиллах гэж гарч ирсэн Ерөнхий сайд болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш гэдгээ анхнаасаа хэлж байсан. Ингэснийхээ төлөө анхнаасаа шахалт, дарамт олон зүйлд өртсөн” хэмээн байр сууриа илэрхийлж байсан.

Хяналтын шатны шүүх хурлын дараа ч мөн үгээ хэлсэн. Тэрээр “Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил ард түмнээ хямд нүүрсээр хангасны төлөө Гансүхэд маань шоронд гурван жил зургаан сар суух ял өглөө. Намайг Ерөнхий сайдаас огцруулах гэж зохиосон улс төрийн захиалгат хэргээ үргэлжлүүлсээр байгаа нь ичсэн хүн хүн ална гэдэг л боллоо” хэмээн хэлж, өөрийн цахим хуудастаа байршуулсан юм.  

Харин өнгөрсөн долоо хоногт Л.Гансүх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж захидал бичсэн байна. Тэрээр захидалдаа ч мөн захиалгат улс төрийн хэрэг гэдгийг дурджээ. Түүний захидлыг хүргэе.

“Гэр хорооллын иргэддээ Нүүрсийг шигшиж, шуудайлж өгөх Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг зохион байгуулсан миний бие болон, байгуулсан гэрээний үүргээ ямар ч зөрчилгүй биелүүлсэн компаний захирал Даваахүү бид нарыг гэрээнд байхгүй үнийн зөрүүгээр 1,1 тэрбум төгрөгийн хохирол “Багануур” компанид төлөх, намайг 3,6 жил шоронд хорих, дөрвөн жил төрд ажиллах эрхийг хасахаар шүүх эцэслэн шийдвэрлэлээ.

Шинэчлэлийн Засгийн газрыг, Ерөнхий сайд Алтанхуягийг унагахын тулд улстөрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ.

Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгийн зардал гаргаагүй. Харин ч шигшсэн нүүрсийг цааш нь үнэ нэмж зарж  гурван тэрбум төгрөгийн ашиг олсон. Түүгээр ч зогсохгүй Засгийн газар 18,6 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож 400 сая тонны нөөцөө хувийн компанид алдсанаа Засгийн газраар шуурхай шийдвэрлүүлж авснаар эдийн засгийн хувьд ихээхэн чадавхижиж 2014 онд ажилчдаа таван сарын цалингаар урамшуулж байсныг энд дурдъя.
Б.Мөнгөнтуяаг зургаан сар шоронд хорьж, хоёр жил хэлмэгдүүлээд эцэст нь Дээд шүүхээс цагаатгалаа. Энэ улс төрийн захиалгат зохиомол хэргийн үнэн учрыг Монголын ард түмэн таван хоногийн шүүх хурлаас харж, биднийг үнэндээ цагаатгасан гэдэгт итгэдэг. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье.

Гансүх миний бие ард иргэдээ хямд нүүрсээр хангах ажлыг зохион байгуулсны төлөө зохиомол хэргээр хэлмэгдэж улс төрийн хэрэгтэн боллоо. Би цаашдаа ч ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ. Тэгэхдээ хийгээгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй, энэ “ял”-ыг эдэлж дуусгах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Иргэн Л.Гансүх 2016.03.30” гэжээ.

Л.Гансүх 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн даргаар ажиллаж байсан бол 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албыг хашиж байсан. 2000-2003 онд “Залуу лидер” клубийн ерөнхийлөгч, 2003-2004 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ч ажиллаж явсан нэгэн. Ардчилсан намын засгийн эрх барьж байх хугацаанд ийнхүү ял авч, 3,6 жил хоригдохоор болоод байна.   


0 Сэтгэгдэл
энэ эсрэг коммент бичсэн хүмүүс элбэгдоржийн захиалгаар зохион байгуулалттай бичсэн харагдаж байна
Гансүх идээгүй бол тэр зөрөө мөнгө хаачсан вэ бүү тэнэгт ард түмнийг бүү хуур
Нүүрс чийгээ алдаж нэг хорогдоно, бутарч нунтаграад нэг хорогдоно, чулуугий нь ялгахаар бас хорогдоно. Хорогдсон бүх жинг мөнгөөр тооцоод энэ мөнгийг гансүх идсэн байнаа гээд ял өгсөн шд
omhii hulgaich nariin jujig duusashgui baian. hulgaich nar iaj husaj hulgailah ve gehees shono ch Noir ni hurehgui. pizdaak bas gemgui hunii durd toglono. ene hulgaichhiig shorond chuluudsan hulgaich nar ni buur ch Tom hulgaich nar. 2 har heree 1 negiinhee hariig gaihna
Гансүх Багануурын нүүрснээс үнийн зөрүү, хэмжээнээс нь 3 тэрбумын ашиг унагааж Багануурын уурхай буюу улсын тбсвийг тэр хэмжээгээр хохироосон мөртлөө хохирогчгүй хэрэг гэж ярьдаг. Гэтэл энэ мөнгөөр 6 цэцэрлэг барих боломжтой. Хүүхдүүд ч сугалаа сугалж цэцэрлэгт орж байгаа нь Гансүх мэтээс болж байгаа юм.
Жинхэнэ иргэдээ бодсон ажил байсан.Хамаатнууд маань нүүрсэндээ бага хоолондоо их мөнгө зарцуулж байтал зогсооцон.
harin ch baga horiloo, mungu idsen ni todorhoi. oyu tolgoigoo hudalsan, avilagal avsandaa shiitgel huleegeegui baigaa shuu ene hun...
Жинхэнэ иргэдээ бодсон ажил байсан.Хамаатнууд маань нүүрсэндээ бага хоолондоо их мөнгө зарцуулж байтал зогсооцон.
Ичмээр юм хямд нүүрсээр ард түмнээ хангасаны төлөө ял үүрдэг нь сонин байна. Шүүгчид өөрсдөө нүүрсчид байсан юм байна л даа үнэтэй зарж байсан нүүрсийг нь хямдд болгосоных төлөө хорсож хэлмэгдүүлж дээ
Энэ ч үнэхээр бохир улстөр байсан шүү
Ял ньбага учир ингэж бгаа юм муу *****
сайн байна ялаа дуусгана гэж гансүхээс өөр хүн бол хэлэхгүй дэ эрхүн
ЭЛБЭГДОРЖИЙН ХҮҮХЭЛДЭЙНҮҮДЭЭС НЭГИЙГ НЬ БАРЬЖ АВААД ХОРЬЧИВОЛ ЭЛБЭГДОРЖ ЯАХ БОЛОО. ЁСТОЙ ЧАЦАГ АЛДАНА
Амташсан хэрээ 13 дахина гэдэг шиг Багануурын уурхайд алдагдалтай өөртөө ашигтай гэрээг албан тушаалаа ашиглаж хүчээр дахиан дахин хийж, шуналдаа хөтлөгдөж улайрч байгаад өөрийнхөө мэхэнд өөрөө унчихаад хийгээгүй хэрэг энэ тэр гэж гоншигнохоо болио Гансүх чи.
Байгал орчины сайд байхдаа л гаршиж,бүрэн күрс төгссөн байх.Уянга гишүүнийг аргалдаг шигээ л болно гэж бодсон.Ака энэ хоёрийн зөвхөн нэг ажил нь энэ.Араа "Найдвартай хийсэн хүмүүс"гоншигоноод ч хэрэггүй.Ашгийнхаа тодорхой хувиар хохирлийг барагдуулаад,хугацаагаа дуусгачихвал,аз жаргал аяндаа ирнэ гэж ярьцгаав...
Засгийн газрын нүүрс уурхай дээр ямар өндөр өртгөөр бэлдэж байсныг уурхайчид мэднэ тэгээд хямд үнээр авч байсныг чинь мэднэ засгийн газрын нэр барьж ямар түрэмгий аашилж уурхайчдыг халуулж арга хэмзээ авахуулж байсаныг чинь ч мэднэ шигшсэн нүүрс аваад хямд өртөгтэй хөдөөнөөс ирсэн цэргүүдээр шуудайлуулж байсныг чинь мэднэ булхай чинь илэрэхээр санхүүгий тоо баримт засуулсаныг гээд олон булхай гаргасан даа уурхай дарга нар ч холбоотой харин хууль энэрэнгүй хандсан шүү засгийн газрын нүүрснээс уурхай ашигтай ажлаагүй гэдэг үнэн өртгөө үнэн тооцдог бол уурхай ашигтай ажилсан ч худлаа
Yamarch achaa teverleltiin yavtsad horogdoj jin ni hongordog ooroor helvel jorogddog teriig lanai hyyli hyanaltiihan tootsoj hasahgui bga ni yls toriin zahialgat gej haragdyylaad bgaa um.Ternees tsalin hols ch um yy hydaldan avalt or uy ch bdag um baromttai gargaad orvel heleh vg bhgui!Getel vagonoos byylgaad shigshsen vneer tootsono gej gereend tysgasan blhoor tsever helmegdvvlelt bolson
ЧИ Ч ХУСАХ НЬ Ч ХУССААН ХӨ, ГЭХДЭЭ АРАА БОДООД ХЭЛМЭГДСЭН ДҮР ЭСГЭЖ БАЙГААГ ЧИНЬ ОЙЛГОЖ БАЙНАА. ГЭХДЭЭ ОДОО ӨНГӨРСӨН ХОЙНО ОЛОН ЮМ ГОНГИНОЛГҮЙ ЯЛАА ЭДЛЭЭД ГАРААД ИРЭЭ ХӨ.
nvvrs hutulbur ard tvmend vr ashgaa ugch bsan shv de
ene novshnoos bolj nuurs hutulbur alga bolson.yun ch shunaltai iddeg ***** ve dee.hahaj uheeesei
BOSaid baisan ueiig chini sain medne, denduu duraaraa baisan daa,idej uugaagui gej yaj ingej xel cjdaj bna aa. muuxai xujaa.
Энэ АН-ынхан аюултай улсууд юм аа. 2012-2014 оны хооронд АТГ-ээр дан МАН-ын аймгийн дарга нар шалгагдсан. Тэднийг жинхэнээр нь амьтан болгосон. 2014-2016 оны хооронд АН-ынхан хоорондоо нэг нэгнээ амьтан болгоод зарим нэгнээ шоронд хийгээд заримыг нь охиныг нь шоронд хийх гээд заримынх нь туслах хөхүүл ххүүхнүүдийг барьж хориод заримыг нь насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаатай байсан гэж сайдынх нь ажлыг булааж аваад л үнэхээр хэрүүлтэй гарууд юм аа. Дахиж АН МАН МАХН 3-ыг алийг нь ч гаргаж болохгүй шүү. Тэд л биш бол өөр хэн ч байсан яахав ээ.
Ene xun idsen l bj l idsen gej yarigdana bizde,danda soliorch bxin,mongolin xulig xuli bish gej bodod bga yumu xasha yum ,olon ter bum tugrugu butsaj tulix ard tumen shardax xeregtei shu ard tumen mini,bidnig ene uls turchid teneg gej bodod bnashu anxaraltai bx xeregtei ard tumen mini
Suulin heden odoruuded bolson uil yavdal bolon uls tord suuliin jil garui hugatsaand ornoj bui uil yavdaluud uneheer Altanhuyagiin yariad baigaa zuils unen gedgiig belhenee gerchilj baina. Elbegdorj huviin os honzongoo avah, huviin horongo zoorio arvijuulahiin tuld erh medlee eree tseergui ashiglaj baina. Nogoo yariad jigsheed baidag N.Enhbayaraasaa yalgarah yum ochuuhen ch yum alga. Uhriin suulen deer ***** gedeg bolloo doo. Shivshig bolloo doo....
Больдоо идсэн чинь тодорхой ? Чимээгуй суугаад л гарчих ?
Хууль ор үндэсгүй яллахгүй нь тодорхой. Эдлэхээс өөр замгүй. Эдлэх эдлэхгүйгээ Гансүх тогтоохгүй шүү дээ
Chamaig demjdeg shuu Shorond orood bie muudlaa gedeg bie bodooroi Uneneer yavbal uher tergeer tuulai guitsene gedeg
Гансүхээ чи хаяагаар гараагүй хаалгаар гарсан болохоор нэг өдөр эргээд ирнэ.Эрүүл мэндээ сайн хамгаал, хүн ордог сав, гутаад байж болохгүй шүү.
Лүймэд ч хусах нь ч хуссаан...
БОСайд байхдаа Богд Хан уулаас их хэмжээний газар өгсөн асуудалд Богд уулын савдаг эзэн хилэгнэж байгаа энэ дээ хөөрхий. өнөөдөр хийсэн буруу үйл цаг хугацааны дараа буруу зүйл болж боловсордог үйлин үр гэж энэ дээ . Санагтун бодогтун, тунгаахтун
Хамгийн их уншсан