Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхүү хотын дарга: Миний дараа зөвхөн бурхан л ярьж болно


ОХУ-ын  Эрхүү хотын дарга Дмитрий Бердников хотын парламентын хуралдаан дээр “Миний дараа зөвхөн бурхан л ярьж болно” гэж мэдэгджээ.
Энэ хуралдаан гуравдугаар сарын 18-нд болсон ч дүрс бичлэг нь зөвхөн 30-ны өдөр л YouTube-т орсон юм байна. Энд хотын дарга Дмитрий Бердниковыг ярьж дууссаны дараа бүс нутгийн прокурорын орлогч, хурандаа, хуульч   Сергей Зенковт ингэж хэлсэн байна.

Хотын дарга “Та ямар нэг зүйл хүсээ юу” гэхэд хурандаа:
“Би зарим зүйлийг торуулах гэсэн юм. Ердөө хоёрхон минут” гэсэн байна.

Харин хотын дарга “Үүнийгээ март. Хотын даргын ярианы дараа зөвхөн бурхан л ярьж болно гэж би та нарт өмнө л хэлсэн шиг билээ. Та амжсангүй, нөхөр хурандаа. Ийм болохоор тусдаа уулзаарай” гэж хэлжээ.

“Нэгдмэл Орос” намын гишүүн Дмитрий Бердников Эрхүү хотын даргаар 2015 оны гуравдугаар сард сонгогдсон юм байна.

0 Сэтгэгдэл
Ee zailuul.iim oros ivanuud jinhene oros erchuudiig gutaana biz.chi hen yum hench bish horvood humhiin toos bolno.negent uhsen chinii husel moroodol chamaig martahk udur irne.
хөөрхий бурхан. үүл нээрээ аймаар дарангуйлагч юмаа.
Манай хотын даргын ярианы дараа бурхан ч ярьж болохгүй гэж байгаам даа.
Хамгийн их уншсан