Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэр амьдралд хайртай байсан

-Сүмбээ агсныгаа эргэн дурсахуй-
  
 Тэр өнөөдөр бидний дунд байсан бол 28 нас хүрэх байлаа. Байлаа гэдэг нь хэдхэн сарын өмнө бид түүнийг харамсалтайгаар алдсан билээ. Нөхөж баршгүй гарз....


 Байнга л нүүрэндээ инээмсэглэл тодруулж явдаг, хөгжөөн наргиантай, хээр хөдөө хамт явахад түшигтэй, байгалийн түүхийн мэдлэг сайтай, зураг авах хоббитой нэгэн байсан. "Түүнтэй хамт хээр явна гэдэг говийн байгалийн тухай хичээл заалгана л гэсэн үг" хэмээн нэгэн гадны судлаач олзуурхан ярьж байсныг санаж байна. Хамгийн энгийн зүйлийг ч хэдийнэ олж хараад түүнийгээ өөрийнхөөрөө ойлгож, мэдэж таньсан бол бусадтай хуваалцахыг хүснэ. Америк руу явсаныхаа  дараахан Энэтхэг явж ирээд тухайн орнуудын соёлын ялгаа, хүмүүсийн аж амьдрал, зан төлөв, сургууль, мэргэжлийн онцлогийн тухай ярина.  Бидний олж хараагүй, огт анзаараагүй олон зүйлийг мэдэж, ойлгосон гярхай нэгэн байсан. Ер нь тэр их л гярхай буурь суурьтай хүү байсан даа. Хөдөө ууланд явж байхад аль хэдийнээ л бүхнээс түрүүлээд оргил дээр нь гарчихсан сууж байдагсан. Замд нь онцгой содон зүйл харвал бидэнд харуулах гээд л хүлээгээд сууж байна. Ууланд явах, тэндээ ажиллах гэдэг түүний хувьд аз жаргал нь байлаа. Янгираасаа дутахгүй л дүүлнэ дээ. Газар нутгийн онцлог, ойр орчныхоо байр байдлыг богино хугацаанд нүдэлж, тодорхойлно. Ялангуяа Тост-Тосонбумбын нурууг гарын хуруу шигээ мэддэг болсон байсан. Ямартаа л нутгийн хүмүүс "Манай тийм зүсэмийн адуу малыг хараагүй биз, Сүмбээ хүү" гээд л талийгаачаас минь асууж сурагладаг байжээ. Бид нартай ууланд явж байхдаа шувуу тодорхойлно. Тэрхүү ажилдаа хачин их хорхойсно. Хэдүүлээ шувууныхаа тодорхойлох бичгийг өвөртлөөд л замд таарсан шувуугаа хараад л тоочиж гарна даа. Энэ олон шонхор шувууг ялгаж тодорхойлох адууны зүснээс ч хэцүү шүү гэдэг байж билээ. Адуу, бөх гэхээр л ухаанаа тавьдаг монгол сайхан эр байсан юм даа...

Хэрэгжүүлсэн ажил үйлс, өвлөсөн хүмүүжлээрээ тэр бидэнд үлгэр дууриал болсон залуу байсан. Тэр бидний дундах сор байлаа. 

Тэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруунд байрлах цоохор ирвэсний урт хугацааны судалгааны төвийн менежер, биологчоор ажиллахдаа олон зүйлийг эхлүүлж олон зүйлийг амжуулжээ. Цоохор ирвэс хүзүүвчлэх, автомат камерийн судалгаа, жижиг хөхтөн амьтдын өвчин эмгэг, ангилалзүйн судалгаа, янгирын судалгаа, хүзүүвчтэй ирвэсэнд бариулсан малын судалгаа зэргээс гадна хамгааллын хөтөлбөрүүд болох малын даатгал, хашаа хороо, хүүхдийн эко-аялал, Тост-Тосонбумбын нурууг хамгаалалтанд авах ажлуудыг хариуцах, туслах байдлаар ажиллаж байсан юм. Тэр тусмаа янгирын тоо толгойг гаргах, хашаа хороо болон Тост-Тосонбумбын нурууг хамгаалалтанд авах зэрэг ажилд тэргүүлэн, гардан хийж гүйцэтгэж байсан юм. Энэ ч үүднээс янгирын тоо толгойн судалгаагаа буюу хос ажиглагчийн аргаар олон улсад тараагддаг нэр хүндтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж, автомат камерийн судалгаагаараа хамтран зохиогчоор өгүүлэл хэвлүүлж байв. 2010 онд  Тост- Тосонбумбын нурууг орон нутгийн хамгаалалтанд авахад үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Мөн орон нутгийн иргэдийг байгаль хамгаалах ажилд татан оролцуулах, судалгаа хамгааллын ажлыг ард иргэдэд ойлгуулах, ухуулан таниулахад түүний  хүмүүжил төлөвшил нь ихээр нөлөөлдөг байжээ. Хэнтэй ч хэл амаа төвөггүй ололцоно. Ихэрхэх, зусардах элдэв зангүй болохоор орон нутгийн иргэд, судлаачид, Тосонбумбын нуруунд байдаг судалгааны төвөөр зочилсон, саатсан хэнтэй ч хэдийнэ нөхөрсөг харилцааг бий болгож чаддаг байжээ. "Танай ирвэс малыг минь барьчихлаа" гэж уурссан малчид таарна. Бухимдсан,  уурласан малчинтай Сүмбээ маань учраа ололцоно. Хотонд нь байгаа өмчнийх нь мал уулын ирвэстэй адил өөрт нь хамаатай болохыг ойлгоод буцсан нь олон доо.  Хүн, зэрлэг амьтан хоорондын зөрчлийг бууруулах бидний санаачилсан ажилд оройлон оролцож, өөрийн байгууллага, орон нутгийн удирдлага, нөхөрлөлүүдийг холбон ажиллах гүүр болж чаддаг байлаа.

МУИС-г төгсөөд манай байгууллагад тасралтгүй  5 жил ажиллах хугацаандаа дотоод, гадаадын олон сайхан найз нөхөдтэй болж хамтран ажиллаж ирсэн юм. Түүний энэхүү богинохон амьдралд олон сайхан дурсамжууд байсан гэдэгт бид гүнээ итгэдэг. Тэр ирээдүйдээ итгэлтэй, төлөвлөсөн зүйлтэй, хийж буй ажилдаа дуртай залуу сэхээтэн байсан. Тэр амьдралд хайртай байсан. Түүний эхлүүлсэн олон зүйлийг бид үргэлжлүүлэх юмсан хэмээн хичээж байна, үүний нэг нь яах аргагүй Тост,Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд оруулах, үүний төлөө тэр бидний л нэгэн адил зүтгэж байсан. Эрхэм дүү, дотны анд минь бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

Ирвэс Хамгаалах сангийн хамт олон


0 Сэтгэгдэл
manai duu uuniig sonsd uilsn bas l biologich mergejilte zarim biologi hamt togssn zaluus arhi uugd setgel sanaagr unaad hesegte l hetsuu bsn gj yarij bnlee hoorohn huuhed bsn gseen aab eejid ni hetsuu bdg bh daa hoorhii
namg neg mashin chenj zaluu erguulj bga nads neg duu ym bnlee ih olon eregtei duu nartai ym bnlee ug ni mi sonirhdg zaluu mon bolobch ih olon ergeti duu nartai bolhr demi ym boluu za aash ni yag l mi style uulzhgui bga uulzna gd bodhr hoyriin hoorond hunii setgelr tolgsn ym bolh bolbuu gj bodh ym aa
namg neg mashin chenj zaluu erguulj bga nads neg duu ym bnlee ih olon eregtei duu nartai ym bnlee ug ni mi sonirhdg zaluu mon bolobch ih olon ergeti duu nartai bolhr demi ym boluu za aash ni yag l mi style uulzhgui bga uulzna gd bodhr hoyriin hoorond hunii setgelr tolgsn ym bolh bolbuu gj bodh ym aa
Хөөрхий дөө. Дурсаж бусдад сануулж байх сайхан хамт олонтой байжээ. Хайран хүү ингээд мартагдах нь дээ гэж харамсаж байсан юм.Та нар сайхан нөхрөө үргэлж ингэж дурсаж байгаарай. тэр болгонд алуурчинд бас сануулга болж байх байлгүй. хүн л юм бол.Та бүхний ажилд амжилт хүсье. Сүмбээ хүүгийхээ санасан зорьсон бүхнийг үргэлжлүүлээрэй.Бурхан шагнахаа ч бас шийтгэхээ ч мэднэ.
байгалд хартай хүн амдаралд хайргүй бабна гэж байхгүй
байгалд хартай хүн амдаралд хайргүй бабна гэж байхгүй
байгалд хартай хүн амдаралд хайргүй бабна гэж байхгүй
ym maanii badmi hym uldsen ger buld ni emgenel ilerhiile
um sain amgalan baih boltygai nutagtaa bid nartaa ergej torooroi huu mini ee yostoi mundag huu blaa daa chi mini ingeed martah bii dee alsan hun ni oldoh boltugai
Хамгийн агуу бүхэн хамгийн энгийн байдаг гэдэг үг эрхгүй санагдана энэ хүүг харахаар.Зүгээр л эгэл жирийн харагдах энэ хүү манай ямар ч өндөр сэнтийд суух "эрхэм"-үүдээс илүүтэй байгал дэлхий, эх орон, ан амьтнаа хайрлаж бас хамгаалж ирсэн байх юм, үүнийхээ ч төлөө "алтан амиа" "өргөжээ. үнэхээр хайрлаад харамсаад барахгүй юм даа энэ хүүгийн төлөө, түүний алтан амийг авч одогёод өнөөдөр амар амгалан "амьдарч" чадаж байгаа болов уу даа. Үйлийн үр гэж айхтар юм толгой дээр нь бууж таарах байх даа...өмнөөс нь айх юм тэр "үйлийн үрээс"
um sain amgalan boltugai
xuurxiiduu ene saixan xuu ingeed martagdaj baigaa yumdaa xaramsaltai xergiin ezniig olox yumsan iimerxuu baidlaar xergiig martuulax yumdaa....
Хамгийн их уншсан