Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаар, хөрс, усны бохирдлын эсрэг хамтдаа тэмцэнэ


Өнөөдөр БОНХАЖ-ын яам, “Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, хамгаалах мэргэжлийн холбоо”-г дэмжиж ажиллахаа баталж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон холбооны тэргүүн Ө.Пүрэвбаатар нар санамж бичиг үзэглэжээ.

Тэд хамтын ажиллагааны хүрээнд таван ажил хийх юм байна. Тухайлбал агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр зохион бүтээгчдийн хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, гэр хорооллын иргэдэд сургалт хийж, судалгаа авч, форум зохион байгуулах юм байна.

"Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, хамгаалах мэргэжлийн холбоо”-г энэ чиглэлийн судлаач, эрдэмтэн, зохион бүтээгч нар нэгдэн байгуулсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан