Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оффшор бүсэд Монголоос 46 хүн байгаа юм биш биз

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум / ICIJ / гэж нэг байгууллага Панамын хуульзүйн Mossack Fonseca компаниитай хамтраад оффшор бүсэд хөрөнгө эзэмшдэг улс төрийн зүтгэлтэн, төрийн тэргүүн нарын мөнгө угаадаг, санхүүгийн махинацийг нь дэлгэчихэж.

Энд янз бүрийн тоо хэлж байгаагийн дотор дэлхийн улс орнуудын 140 төрийн зүтгэлтэн, улстөрчийн оффшор санг илчиллээ гэсэн нэг тоо байна. Эднийхээ заримынх нь буюу нэр нөлөө бүхий 128 зүтгэлтний санхүүгийн нууц ажиллагааг бүр тодорхой баримтуудтай нь дэлгэсэн гэж байна.

Оффшор компани бүхий, татвараас зугтаагсад аль улсад хэд байгааг бүр газрын зураг дээр улс бүрээр нь тоо гаргаад дэлгэчихэж. Монгол ч бас хоцорсонгүй улаан толботой, түүндээр нь дарахаар хувьцаа эзэмшигч  46 гэсэн тоо гарч ирж байна.

Олон улсын эрэн сурвалжлах  сэтгүүлчдийн консорциумын 2013 оны нэг тайланд эрхэм гишүүн С.Баярцогтын нэр China гэсэн нэрээр явж байсан гэдэг. Ингээд бодохоор С.Баярцогт бол яахав Хятадын иргэн юм болохоор тэр улсдаа ордог юм байж. Харин Монгол Улсынхаа нэрээр 46 хүн  оффшор компанитай байгаа юм биш биз.

Ингэвэл  орлогоо нууж, татвараас зугтаасан, хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн гэдгээс гадна, тэр хөрөнгийг хэрхэн яаж олсон бэ гээд олон асуулт, асуудал гарах ёстой.

Тэр чигээрээ авлигад идэгдсэн, энэ бүхнийг шалгаж нягтлах ёстой байгууллагууд нь ч ажлаа хийхээ больж авлигад автсан болохоор манайхан нүдэн балай, чихэн дүлий л сууна.

Харин  Францын ерөнхийлөгч Франсуа Олланд бол “Манай 1000 гаруй хүний нэр энд байна. Энэ бол Францад маш сайн мэдээлэл” гээд энэ бүхнийг дэлгэсэн хүмүүст талархал илэрхийлээд энэ хүмүүсийнхээ талаар шалгаж эхэлсэн гэнэ.
Австрали улс ч бас энд дурдагдсан 800 гаруй хүнийхээ талаар нягталж эхэлж.

Энэ тайлан илтгэл ням гарагийн орой олон нийтэд ил болсон гэхээр дэлхийн улс орнууд ердөө хоёр хоногт багтаад л хэрхэн хандаж байгагаагаа илэрхийлээд арга хэмжээ аваад эхэлж. Мэдээж ОХУ, Пакистан мэтийн дарангуйлагч орнууд бол эсэргүүцээд, гүтгэлэг хэмээн няцааж л байна л даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан