Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оффшортой холбоотой баримтуудыг улс орнууд худалдан авч байгаа гэнэ

Панамын хуулийн фирмийн оффшор бүстэй холбоотой нууц мэдээлэл зэдэрсэн нь өнөөдөр дэлхий дахинд гол дуулиан болж байна. Энд өөрийн нь орны иргэдтэй холбоотой материалуудыг дэлхийн зарим орон Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагаас худалдан авч байгаа гэнэ.

Оффшор бүсийг илрүүлэхээр Панамын хууль зүйн Mossack Fonseca фирмийн нууц материалуудыг дэлгэхээр ажилласан дэлхийн эрэн сурвалжлах 380 сэтгүүлчийн багт орж жил гаруй хугацаагаар  ажилласан францын "Le Monde" сэтгүүлийн сурвалжлагчтай F2 телевиз хамтран нэвтрүүлэг бэлтгэн энэ бүхий л ажиллагааны талаар дэлгэрэнгүй үзүүлсэн гэнэ.

Энэ нэвтрүүлгийг гурван сая гаруй хүн үзсэн байна хэмээн  Францад амьдардаг монголын нэгэн иргэн, манай уншигч бидэнд хандан бичээд “Анх Германы хоёр  сэтгүүлчийн санаачлагаар олон улсын 380 сэтгүүлч нэгдэн нийтдээ 11 сая 500 мянган материал илрүүлэхэд орoлцон хэдэн жил маш нууц байдалд ажиллаж  Гонконг, Панама, Щевцари, Англи, Голландын банкуудыг шалгасан үр дүнгээ задлаж байгаа нь энэ гэнэ.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын илрүүлсэн энэ баримтуудаас  Америк, Англи зэрэг зарим орнууд өөрийн улстөрч, бизнесмэн, гэмт  хэргийн бүлэглэлүүдийнхээ тухнай материалыг худалдаж авсан гэнэ.  Үүний нэг нь Франц улс авсан материалаа, энэ багт орж ажилласан сэтгүүлчийг нь оролцуулан нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд дэлгэсэн нь энэ.

Аймаар, маш  нарийн зохион байгуулалттай, олон улсын банк хоорондын луйвар сүлжээнд орсон  францын бизнесмен, улс төр- спортыхон гээд хүмүүс бүгд хуурамч нэрээр бүртгүүлж мөнгө угааж, татвараас зайлсхийж байсныг тоо  баримттай, нь  зурагтай нь харуулж байна.

Урьд өмнө нь хэзээ ч ил болж байгаагүй хамгийн том энэ мэдээлэлд Оффшор компаниудаар дамжуулан улс төрчид, эрх баригчид хэрхэн хууль бус мөнгөө угаадаг, алдартнууд хэрхэн татвараас зугтдаг, гэмт этгээдүүд хэрхэн хууль бус санхүүгийн ажиллагаагаа явуулдаг зэрэг нь харагдаж байгаа юм.
Энгийн бид нар ойлгохын аргагүй нарийн нууц зохион байгуулалттай айхтар эд юм байна, Бурхан минь...

Хамгийн аймаар нь Панамын Mossack Fonseca фирмтэй холбоотой компаниуд, хувь хүмүүсийн тоо баримтыг харуулсан визуал графикийг гаргахад  Монгол улстай холбоотой зарим тоо гарч байх юм.  Үүнд Монголд "Beneficiaries=1, Shareholders=46" гэсэн тоо харагдаж байгаа юм. Одоохондоо энэ тооны цаана ямар агуулга нуугдаж байгаа нь тодорхойгүй байна. Юутай ч Монголтой ямар нэг байдлаар хэлхээ холбоо байгаа мэт харагдаж байна.

Тэгэхээр манайхаас бас хүмүүс энэ сүлжээнд оролцсон, байгаа гэсэн үг. Манай улс, хууль сахиулагчид монголын талын материалаа худалдаж аваад дэлгэж болох юм шигээ...

Дэлхийн нөлөө бүхий удирдагчдын нэр эхнээсээ л холбогдсоныг дэлхий дахин шуугьж байна.  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүмүүсийн данс, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хамаатны данс гэх мэт.

Алдагдсан мэдээлэл нь асар том хэмжээтэй тул гүйцэд задраагүй байгаа, цаашдаа илүү дэлгэрэнгүй мэдээллүүд ил гарна  гэж ажиглагчид үзэж байгаа юм” гэж өнөөдөр бидэнд бичлээ.

Юутай ч дэлхийн улс орнууд мөнгө угаах гэмт хэрэг биш юм аа гэхэд татвараас зугтааж, авлига, луйфвар гэмт хэргийн замаар олж авсан мөнгөө харь газар нуун хадгалж байсан иргэдийнхээ асуудалд анхаарал хандуулж, бүр хөрөнгө мөнгө гарган энэ мэдээллийг нь худалдан авч байгаа юм байна.

Энэ мэдээлэл гарснаас хойш гуравхан хоногийн дотор үүнд холбогдсон нэг улсын Ерөнхий сайд огцорчихлоо. Франц, Австрали, Их Британи зэрэг улсууд энэ мэдээллийн дагуу шалгалтын ажил эхлүүлээд байна.

Харин УИХ-ын гишүүн С.Баярцогтоос эхлүүлээд энд өөрийн компанитай нь нэгэнт ил болчихсон байхад манай улс, хууль сахиулагчид, Сангийн яам, татварын байгууллага өнөөдөртөө чимээгүй л байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн тэр байгууллага, консорциумтай холбоо барьж манай улсын иргэдийн тухай мэдээлэл байгаа эсэхийг лавлах, байгаа бол худалдан авах талаар ярьж байгаа хүн байгаа юм болов уу.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан