Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Гарри Потер”-ын зохиолчийн сандал 394 мянган долларын үнэ хүрлээ


Британийн зохиолч Жоан Роулинг Гарри Потерийн тухай романаа бичихдээ сууж байсан царсан сандлыг Нью-Йоркийн дуудлага худалдааны  Heritage Aurcitons танхимд дуудлагаар  худалдахад 394 мянган долларын үнэ хүрчээ.

1930 онд хийсэн дөрвөн сандлын нэг энэ сандал  зохиолчийн Эдинбург дэх гэрт байдгийг зохиол бүсгүй буяны зориулалтаар худалдахаар шийдэж дуудлага худалдаанд тавьсан гэнэ. Тэрээр сандал дээр өөрөө том үсгээр “Би үүнээс илүү сайхныг өгч чадахгүй байж мэднэ, гэхдээ гадна төрхөөр нь битгий үнэлээрэй. Би “Гарри Потерыг энэ сандал дээр сууж бичсэн юм” гэж бичжээ.  Бас сандлын ар талд нь Гарри Потерын ид шидийн сургуульлд сурч байсан факультетийн “Гриффиндор” гэсэн нэрийг бичсэн гэнэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан