Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хужирбуланд гэр цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авлаа

Хотын захын хорооллын цэцэрлэгийн хүрэлцээ муу байдаг. Эцэг эхчүүд нэг  бол хүүхдээ гэрт нь цоожилж үлдээх эсвэл аль нэг нь гэртээ суух хэрэг болдог. Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хужирбуланд гэр цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Уг цэцэрлэгийг ашиглалтаас гарсан хуучин цэцэрлэгийн  гурван өрөө байрыг засч тохижуулан гэр цэцэрлэгийг байгуулсан байна. Уг анги 30 хүүхэдтэй 1 багш 1 асрагч багштай аж. Мөн хүүхдээ цэцэрлэгт өгсөн гурван  ээж цэцэрлэгийн туслах ажилчнаар  ажилладаг гэнэ.  Улиастайн зургадугаар цэцэрлэгийн харъяанд байх уг гэр цэцэрлэгт гурваас таван настай хүүхдүүд хамрагдаж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан