Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путин оффшорын талаар тайлбар хийв

Н.БАТ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “оффшорын талаарх мэдээллийг харсан гээд сохроор хаа нэг газраас юу ч хамаагүй худалдаж авсан” гэсэнтэй л адил зүйл байна гэв. Санкт Петербург хотод болсон “Үнэн ба өмч” нэртэй ток шоунд оролцох үеэрээ оффшорын тухай тэрээр ийн тайлбар хийсэн аж. В.Путин “иймэрхүү мэдээлэл нь улс орныг дотроос хагалан, биднийг илүү хэврэгхэн болгоход л хэрэгтэй байх. Энэ бол төрдөө итгэх ард түмний итгэлийг үгүй хийх хамгийн хялбар арга. Үнэндээ ард түмнийг төрийнх нь эсрэг турхирах боломж. Манай улсын дотоод байдлыг тогтворгүй болгохыг хүсч байгаа хүмүүс тохирох түлхүүрийг хайсаар л байна.  Тэр нь төр барьж буй эрх баригчдад хэрхэн олон нийтийг дургүй болгох. Энэ бол биднийг бие биенийх нь өөдөөс турхирах хамгийн сайхан арга. Гэхдээ дэлхийн нэгдүгээр дайны үед л энэ арга маш амархан хэрэгжих байсан биз. Ер нь “Мэдээллийн бүтээгдэхүүн” гэж юу вэ гэдгийг та бүхэн мэдэх үү. Миний танилуудын олсон мэдээллийн нэг л бүтээгдэхүүн энэ дээ. Үүний ард хэн байгаа вэ. Өнөөх л АНУ. Энэ тухай Викиликс бидэнд хэлсэн юм. Тэд бидэнд бүдүүлэг ханддаг. Бид харин тэдний өмнөөс зарим өндөр албан тушаалын хүмүүсээсээ уучлалт гуйхад хүрдэг. Гэхдээ би манай хүмүүс ийм мэдээлэл тарааж байгаа этгээдүүдээс ухаантай гэж боддог учраас уучлалт хүсч байгаа юм. Хөгжмийн зохиолч Сергей Ролдугин бизнес хийхээр зэхэж байгаа гэдгээ өмнө нь надад хэлж л байсан. Гэхдээ тэрбум тэрбумаар мөнгө олох гэж биш өөрийнхөө орлогыг Оросыг хөгжмийн зэмсэгтэй болгоход л зориулахын тулд гэж хэлсэн.  Оросын урлагийн ертөнцийн томоохон уран бүтээлчдээс хоёр хүний нэг нь бизнес хийдэг гэдгийг би мэднэ. Сергей бол тэдний л нэг. Ямар бизнес эрхэлдэг юм бэ гэж асуух байх. Тэр ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хувьцаа эзэмшигч.  Компани ашигтай ажиллавал хувь хүрдэг хүмүүсийн нэг. Мэдээж сая сая доллараар биш байх. Ер нь бусдын л адил бизнесмэн. Би түүнтэй үерхэж нөхөрлөдөг гэдгээрээ бахархдаг” хэмээн ярьжээ.  Тэр Ролдугин өөрийнхөө олсон бүх мөнгийг гадаадад байгаа хөгжмийн зэмсгийг ОХУ-д авчрахад зориулдаг хэмээн тайлбарлаж байсан  боловч үүнд нь иргэд төдийлэн үнэмшилтэй хандаагүй гэдэг нь зарим мэдээллийн сувгийн мэдээнээс тодорхой байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан