Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Гэгээн муза”-д өрсөлдөх ураан бүтээлчдийг зарлалаа


“Гэгээн Муза” 13 дахь удаагийн олон улсын театрын наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад Монгол, Орос, Герман, Польш, Грек, Киргиз, Оросын холбооны Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы уран бүтээлчдийн бүтээсэн 34 бүтээл бүртгэгдсэнээс 17 бүтээл шалгарч, хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөхөөр болсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.
Энэхүү шалгаруулалтад нэр дэвшээд байгаа  17 бүтээлд ойролцоогоор 300 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд түүнээс 90 гаруй нь Драмын жүжиг, Хөгжимт жүжиг, Хүүхдийн жүжиг, Нэг хүний жүжиг гэсэн дөрвөн төрөлд нэр дэвшиж буй юм. Гэгээн муза академиас өмнө нь таван төрөлд ямар бүтээл өрсөлдөж буйг сонирхуулсан. Харин энэ удаад Драмын жүжгийн төрөлд болон Хөгжимт жүжгийн төрөл шилдгийн төлөө өрсөлдөж байгаа уран бүтээлчдийн нэрсийг зарлалаа.
Хэн нь шилдэг болох нь ирэх сарын 7-нд тодорно.

Драмын жүжгийн төрөлд “Шилдэг найруулагч” номинацад

-УДЭТ-ын найруулагч Н.Наран­баатар “Ромео Жульетта” жүжгээр
-Оросын холбооны Буриад улсын ДУАТ-ын найруулагч Сойжин Жамбалова “Ромео & Жульетта” жүжгээр

Драмын жүжгийн  “Шилдэг тайзны зураач” номинацад

• Д.Ариундэлгэр, Н.Үнэнбат “Ромео & Жульетта” жүжгээр
• Геннадий Скоморохов “Ромео & Жульетта” жүжгээр
• Г.Хашцэцэг “Хайрыг хайрла” жүжгээр

Драмын жүжгийн төрөлд “Шил­дэг хөгжмийн зохиолч” номинацад
• Б.Чинбат “Ромео & Жульетта” жүжгээр
• Анастасия Дружинина, Сойжин Жамбалова “Ромео & Жульетта” жүжгээр

Драмын жүжгийн  “Шил­дэг эрэгтэй гол дүр” номинацад
• Б.Шинэбаяр “Ромео & Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр
• Зорикто Цыбендоржиев “Ромео & Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр

Драмын жүжгийн  “Шил­дэг эмэгтэй гол дүр” номинацад
• О.Дөлгөөн “Ромео & Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр
• Ольга Ранжилова “Ромео & Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр
• Ц.Отгонбаяр “Хайрыг хайрла” жүжгийн Туулын дүрээр

Драмын жүжгийн  “Шил­дэг эрэгтэй туслах дүр” номинацад
• С.Болд-Эрдэнэ “Ромео & Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр
• Э.Тодгэрэл “Ромео & Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрээр
• Цынге Ломбоев “Ромео & Жульетта” жүжгийн Капульеттын дүрээр

Драмын жүжгийн  “Шил­дэг эмэгтэй туслах дүр” номинацад

• Ж.Оюундарь “Ромео & Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр
• Дарима Тулохонова “Ромео & Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр
• Ч.Дунгармаа “Хайрыг хайрла” жүжгийн Бурмаагийн дүрээр

Хөгжимт жүжгийн “Шил­дэг жүжгийн зохиолч” номинацад

• П.Бадарч, Д.Төрбат “Оройн дээд” жүжгээр
• Б.Лхагвасүрэн “Гэгээн тамлан” жүжгээр
• С.Баярсайхан “Дуун хэлхээ” жүжгээр
• н.Билэгт “Тэмээт нутгийн шинэ тууль” жүжгээр

Хөгжимт жүжгийн  “Шилдэг найруулагч” номинацад

• Д.Ганболд “Оройн дээд” жүжгээр
• З.Далай “Гэгээн тамлан” жүжгээр
• С.Баярсайхан “Дуун хэлхээ” жүжгээр

Хөгжимт жүжгийн “Шилдэг тайзны зураач” номинацад

• Д.Ганболд “Оройн дээд” жүжгээр
• С.Гантулга “Гэгээн тамлан” жүжгээр
• Х.Амартүвшин “Дуун хэлхээ” жүжгээр

Хөгжимт жүжгийн “Шилдэг хөгжмийн зохиолч” номинацад
• М.Бирваа “Оройн дээд” жүжгээр
• Б.Жамсран “Гэгээн тамлан” жүжгээр
• Б.Алтанхуяг “Надад үлдсэн найз” жүжгээр
• Хаслуу, Оргил “Тэмээт нутгийн шинэ тууль” жүжгээр

Хөгжимт жүжгийн  “Шил­­дэг эрэгтэй гол дүр” номинацад
• П.Баярмагнай “Оройн дээд” жүжгийн Богд хааны дүрээр
• А.Түвшинжаргал “Гэгээн тамлан” жүжгийн Чинхэм хааны дүрээр
• Б.Соронзонболд “Дуун хэлхээ” жүжгийн Алтансүхийн дүрээр
• Г.Пүрэвдагва “Надад үлдсэн найз” жүжгийн Итгэлийн дүрээр

Хөгжимт жүжгийн  “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн номинацад
• Н.Амгалан “Оройн дээд” жүжгийн Дондогдулам хатны дүрээр
• П.Чимэдцэеэ “Гэгээн тамлан” жүжгийн Гүлмэр хатны дүрээр
• П.Одонтунгалаг “Дуун хэлхээ” жүжгийн Алгирмаагийн дүрээр
• н.Мөнгөнхуар “Тэмээт нутгийн шинэ тууль” жүжгийн Гэгээнсарын дүрээр

Хөгжимт жүжгийн “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн номинацад
• Б.Батмэнд “Оройн дээд” жүжгийн Ханддоржийн дүрээр
• Б.Сүхчулуун “Гэгээн тамлан” жүжгийн Эршүү тайганы дүрээр
• Н.Далхжав “Дуун хэлхээ” жүжгийн Ламъяа ламын дүрээр
• А.Шинэбаяр “Надад үлдсэн найз” жүжгийн Сэргэлэнгийн дүрээр

Хөгжимт жүжгийн “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн номинацад
• С.Эрдэнэцэцэг “Оройн дээд” жүжгийн Сүндэръяагийн дүрээр
• Д.Болортуяа “Гэгээн тамлан” жүжгийн Дэрхэм хатны дүрээр
• О.Ганчимэг “Гэгээн тамлан” жүжгийн Сүмэн хатны дүрээр
• Б.Нармандах “Надад үлдсэн найз” жүжгийн Пагмын дүрээр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан