Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан байна
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Баабар: Сарлаг нядлах аргачлал
"Алтан өргөө" кино наадмаар кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн дөрвөн бүтээлийг толилуулна
Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
150 аж ахуй нэгжийг тоолж бүртгээд байна
Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-д заасны дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тооллогод өнөөдрийн байдлаар 150 мянган орчим аж ахуй нэгж бүртгүүлээд байна.
Энэ удаагийн тооллогоор аж ахуй нэгж байгууллагын мэдээллийг газрын зурагтай холбох юм байна. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого хийснээр байгууллагын бүтэц, үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байгааг бүртгэхээс гадна улсын эдийн засгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж буйг тодорхойлох зорилготой юм. 1991, 1994 оны тооллого эдийн засгийн салбарыг бүрэн хамруулж чадаагүй. Харин сүүлийн гурван удаагийн тооллогод өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгжийг хамруулж байгаа” гэсэн байна.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ сарыг дуустал явуулах энэ тооллогод өнгөрсөн жил 65,2 мянган аж ахуйн нэгж хамрагдаж байжээ.

0 Сэтгэгдэл