Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркт дэлбэрэлт болж нэг хүн амь алдаж, 47 хүн шархадлаа


Туркийн зүүн өмнөд нутгийн Диярбакыр мужийн Хани хотын цагдаагийн газрын дэргэд минжүүлсэн автомашин дэлбэрсний улмаас цэргийн нэг албан хаагч  амь үрэгдэж 47 хүн шархадсан байна. Дэлбэрэлт асар хүчтэй байсан учраас ойр орчмын олон барилгад гэмтэл учирчээ.

Туркийн тусгай албад энэ халдлагыг Курдистаны  ажилчны намын зэвсэгт дайчид үйлдсэн хэмээн сэжиглэж байна. Шархадсан хүмүүсийг Диярбакыра хотын эмнэлэгт түргэн тусламжийн машин, нисдэг тэргээр хүргэжээ.

Курдууд голдуу амьдардаг туркийн зүүн өмнөд нутгуудад сүүлийн үед хүчнүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн байн байн гарч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан