Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Нацагдоржийг тухай жүжгийн зохиолын уралдаан зарлалаа

Энэ онд тохиож байгаа, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэх  хүрээнд Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Улсын Драмын эрдмийн театр, Монголын Зохиолчдын эвлэл хамтран БСШУ-ы сайдын нэрэмжит жүжгийн зохиолын уралдаан зарлажээ.

Их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн жүжгийн зохиолыг тайзны бүтээл болгоход уралдааны зорилго оршиж буй аж. Түүнчлэн зохиолчийн бүтээлээр хөдөө орон нутгийн театруудын урын сан баяжиж, уран бүтээлчийн эрэл хайгуулын дүнд их зохиолчийн намтар, уран бүтээл судлал өргөжих ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид нь үзэж байгаа юм билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан