Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баяр улс төрөөс биш, хариуцлагаас зугтав бололтой


МАН-ын дарга, Ерөнхий сайдын алба хашиж, 2008 онд сонгуулийн будлиан үүсгэж, таван хүний аминд хүрэх эхлэл тавьж, ялсан атлаа хууль бус засгийн газар байгууллаа хэмээн намынхандаа адлагдаж байсан ч хариуцлагаас зугтахын эрхэнд хамтарсан засгийн газар байгуулж байсан Санжийн Баяр улс төрд эргэн орохгүй хэмээн фуйсбүүк хуудсандаа бичжээ.

“Сонгууль ойртсон болоод ч тэр үү, олон хүмүүс намайг улс төрд эргэн орох гэж дурсамжаа бичиж байна гэx юм. Харин надад зарчим байдаг, зарчмаа барихаас гадна эргээд улс төрд орох хүсэл надад алга. Хүсэл зоригоос гадна хүч тэнхээ хэрэгтэй. Тэр нь ч алга.
Улс төр гэдэг бол дурлаад байхаар амттай, амар хялбар ажил огт биш. Хагалгаа хийлгэсэн, хүчтэй эмээр тордуулсан учраас миний бие бүтэн биш. Дээд оргил гэдэг бол ямар эмнэлгийн тасаг биш, тэнд эрүүл хүн хүрэх ёстой. Баахан баалуулсан, гүтгүүлсэн учраас миний нэр бүтэн биш. Долоон байр, долоон сарын нэгэн, таван хүний амь, таван төгөлдөржилт гээд олон сэдвээр намайг элдэвлэдэг. Тэр болгоныг тайлбарлаж учирлаад л, цээжээ дэлдээд л, хамаг байдгаа тоочоод, гүйгээд байх хүсэл алга. Цаг хугацаа гэж нэг юм бий. Хэзээ ч юм цаг хугацаа бүхнийг шүүнэ, таслан шийдвэрлэнэ.Наадмын хөлийн тоос цаг хугацааны эрхэнд буугаад алсын бараа тод харагддагтай адил бодит үнэн г цаг хугацаа харуулна, хэн нь юу хийсэн гээл. Надаас одоо шинэ юм гарахгүй. Зөв гэнэ үү, буруу гэнэ үү би хийдгээ хийсэн. Монголд хамгийн чухал нь боловсролын салбар, энэ салбарыг сайжруулахын тулд мөнгө хэрэгтэй, харин мөнгийг уул уурхайгаас олохоос өөр арга байгаагүй тул Оюу Толгойг хөдөлгөсөн юм. Улаан буудайгаа хүнээс гуйхгүйн тулд атрын аяныг өрнүүлсэн. Ард иргэдийн мэдээллийг тодорхой болгож хүн амаа тоолохын тулд бид чадахаараа ажилласан.
Одоо шинэ үе гарч ирэх ёстой. Гэхдээ “Түр зуурын шоу” хөөцөлдсөн, яагаа ч үгүй байтлаа пээдийгээд ирсэн шинэ үе биш . Шинэ мэдлэг боловсролтой, шинэ ёс суртахуунтай, шинэ эрч хүчтэй шинэ үе. Бие нь ч, нэр нь ч бүтэн тийм л шинэ үе. Цаг нь хэдийнээ болсон” хэмээн бичжээ.

Тэрээр өөрийгөө баахан магтаж, гэм зэмгүй харин ч гавьяатай хэмээн өргөмжлөөд харин хийсэн бүхнийхээ балгийг хөндлөнгөөс хараад зүгээр жаргаж хэвтэхээр шийдсэн бололтой. Хамгийн гол нь тэрээр өөрийнхөө дурдсан бүхний хариуцлагаас зугтааж байгаа юм болов уу даа.

1 Сэтгэгдэл
эдийн засаг 17% өсгөж мөнгөтэй баянхүний зовлонг эдлэж байсан 2012 оны засгийн газар дараачийн 6 жилийн нүүрсний үнийг урдчилаад чалкогоос аваад идсэн нь2012-2016 оны эдийн засгийгунагаж дубайд хэд хэдэн зүйлд буулт хийж э/з-ийг аврах шалтгаан болсон????????
Энэ юу бичээд дэмийрээд байгаа мангар вэ.Чи энэ хуний хажууд юу юм,юу ч биш ,аль аль талаараа хаана нь ч хурэхгуй,холнийх нь чигчий хуруу хавьцаа л очих байх.Чи энэ хуний хийсэн очноон хэрэгтэй зуйлийг нь дахиад нэг ухаад уншаад уз дээ.Энэ хуний уншсан номноос нь чам шиг юм нэгийг ч уншаагуй байгаа.Чам шиг юмаар энэ хун дугнуулэх юм уу.Муу мангар тэнэг минь С.Баяр гэдэг хунтэй нэг удаа уулзаад ярилцаад уз.Чи муу мангар ийм тэнэг зуйл бичсэндээ насандаа ч мартхааргуй ичих байлгуй.Оорийгоо магтсан ч гэх шиг юу гээд худлаа дэмийрээд байгаа тэнэг вэ.Энэ хун хэзээ ч оорийгоо магтдаггуй юм шуу.Арчаагуй мэдлэггуй тэнэг минь дахин энэ хунийг худлаа бичих хэрэггуй л болов уу.Яг унэндээ энэ хунтэй эн зэрэгцэх улс торч байхгуй байх шуу.Монголдоо номер 1 лидер .
baliar ***** ur udmaaraa laiga edlene nudend xuiten xulgai ch uiliin ur gej baidag yum tertei tergui laiga edlene
hereg huuchrahguiee gej hiisen nuglee zohih shiitgelee amsaj edleh l bolnodoo ,ooroo uurch barahgui bol ur udam chin uureh lbolno???
Муу гөлөг
2008 оны 7 сарын 1 ний будлианы эзэд чинь одрр өнөөдөр төр засгийн толгойд сууж байгааг харж байна.Баяр гэгч буруутай зөвийг тогтоодог газар нь тогтоож үнэлгээ дүнгээ өгөх биз.С.Баяр Ерөнхий Сайд байхдаа ямарч байсан одоогийн Засаг Сайд нар шиг Сайханбилэг шиг ширээний мануухай байгаагүй.Зангарагтай захирч чаддаг зөв ч буруу ч эзэн байсан.
Хийсэн нүгэл нь хэзээ ч үл цайрна.9 Үеээрээ хар тамд унана.Хулгайчийн хүү хулгайч л байдаг.Түүх мартагддаггүй орчин үе энэ их мэдээлэл .
Муу өгөр шаар чинь Оюу-Толгойг гадныханд авилгалаар өгөөд насаараа идээд ч барахгүй их мөнгө авсан учраас улс төрөөс зайлсан нь тодорхой.
Yavahgui gudamjnii medeenii site bn.
чи муу гөлөг үхсэн багадана. Чам шиг ***** идэж ханасан бол шороондоо булуулсан дээр. Гэхдээ чи булагдахгүй байх даа. Үр хойчис чинь чиний хийсэн нүглийг чинь хэдэн үеээрээ төлөх болноо муу шээс минь
Хамгийн их уншсан