Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар хуралдана


Монгол Улсын Засгийн газрын энэ оны 22 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

“Дуу авиа бүхий дүрст бүтээл дэх тоглолтын тухай” Бээжингийн гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төсөл*

Ц.ОЮУНБААТАР

2

Монгол наадам үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

С.БАЯРЦОГТ

3

Монгол Британийн Дугуй ширээний уулзалтын дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

4

Беларусь Улсын Шадар сайдын орлогчийн айлчлалын дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

5

Монгол Улсын Ерөнхий сайд Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

6

Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

7

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2013 оны    171 дүгээр тогтоол)

Б.БОЛОР

8

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлал

Б.БОЛОР

Д.ЭРДЭНЭБАТ

9

Хөтөлбөр батлах тухай*

Д.ЭРДЭНЭБАТ

10

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоол)

М.ЗОРИГТ

11

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Г.БАЯРСАЙХАН

12

Журамд нэмэлт оруулах тухай

Г.БАЯРСАЙХАН

13

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

 Танилцуулах асуудал

14

Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

15

Ашигт малтмалын газрын саналын талаар*

Р.ЖИГЖИД

16

2016 онд авто замын салбарт хэрэгжих авто зам, гүүрийн барилгын ажлын талаар

М.ЗОРИГТ

17

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн ажлын явцын тухай

М.ЗОРИГТ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан