Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч улсын байцаагчаас болгоомжил

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг хууль бусаар ашиглан, өөрийгөө улсын байцаагч гэж танилцуулан иргэд, аж ахуйн нэгжийг залилан мөнгө  авсан хэрэг удаа дараа гарсаар байна. Аж ахуйн нэгж, иргэдийн гомдлоор илэрсэн уг хэргийн талаар Цагдаагийн хэлтэст хандаад байгаа билээ.  Харин МХЕГ-аас иргэд, аж ахуйн нэгжид энэ мэт төрийн хяналтын байгууллагын нэр барьж, залилан хийж яваа гэмт этгээдүүдийн арга мэхэнд өртөхгүйн тулд доорхи сэрэмжлүүлгийг хүргэж байна Үүнд:

1. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа заавал урьдчилан мэдэгддэг гэдгийг сана.

2. Аж ахуй нэгж байгууллагад торгууль шийтгэврийг тавихдаа Төрийн банкны дансанд төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын нэг ч байцаагч гар дээрээ бэлэн мөнгөөр торгууль шийтгэвэр авдаггүй. Харин мөнгө тушаасан баримтыг нь тухайн албан байгууллагаас аваад шийтгэврээ бичээд нэг хувийг тухайн аж ахуй нэгжид хүлээлгэж өгдөг.

Иймээс мэргэжлийн хяналтын нэрийг барьж мөнгө нэхэж байгаа асуудлууд гарч, хувийн дансны дугаар өгвөл үйл явдлыг баталгаажуулж, МХЕГ-ын 1800-1286, 264786, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд яаралтай холбогдож мэдээлэл өгөхийг хүсч байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан