Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бие даагчгүй парламенттай болов


УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнд гурван бие даагч УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бие даагчдын зөвлөл байгуулж, бүлгийн зохион байгуулалтаар ажиллаж байсан юм.

Гэвч, С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намд элсэж, бие даагчдын зөвлөлөөс гарсан бол өчигдөр Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар МАН-ын Бага хуралд оролцлоо. МАН-ын дүрмээр бол УИХ-ын гишүүн Бага хурлын гишүүнээр автоматаар сонгогддог. Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн МАН-ын гишүүнчлэлээ сэргээлээ гэсэн мэдээлэл Бага хурлын гишүүдээс өгч байна. Ингэснээр одоогийн парламент бие даагч гишүүнгүй боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан