Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ

“Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжиж, үзэл баримтлалыг хамтран батлахыг Сангийн сайд Б.Болор, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгалаа. Энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Манай улс жилдээ 2000 орчим нийтийн тээврийн хэрэгсэл импортлон авдаг бөгөөд үүнээс дотооддоо 100-150-ийг нь угсарч үйлдвэрлэх боломжтой юм. Машин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж 20 автобус угсарч үйлдвэрлэхэд шаардагдах эд ангийг импортлоход гааль болон НӨАТ-т  834 сая төгрөг төлдөг. Импортлон оруулж байгаа эд ангийг  гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 15 хувиар буурч, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж тооцож байна. Хууль хэрэгжсэнээр машин үйлдвэрлэлийн чиглэлээр жилдээ 6 тэрбум гаруй төгрөгийн нэмүү өртөг бий болгож, салбарын боловсон хүчний чадамж сайжирч, 220 гаруй шууд болон дагасан ажлын байр бий болж, дэвшилтэт техник, технологийг нутагшуулах боломж бүрдэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан