Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016-04-19

Тендер шалгаруулалтын нэр: “Тамир” кино театрын их засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: АРХААА-04/2016

Архангай аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос “Тамир” кино театрын их засварын ажлыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жилийн /2014, 2015/ борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 90.0 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил: 2014, 2015 он

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын: 2.1.1-Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
2.1.2-Цутгамал болон угсармал төмөр бетон,  мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил  
2.2.1-Барилгын дотор халаалт, салхивч, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.2-Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол,  интернет сүлжээ,  гал унтраах болон галын дохиоллын систем, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт 3565200 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны тавдугаар сарын 19-ний өдрийн,  11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр:  www.meps.gov.mn системд банкны меркантын систем ашиглан онлайн хэлбэрээр төлнө.

Дансны дугаар:
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Архангай Худалдан авах ажиллагааны алба,  
www.meps.gov.mn
утас: 70332451, 99129351

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан