Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наадмын найруулагчийг нээлттэй сонгон шалгаруулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тулгар төрийн  2225 жил, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хөтөлбөрийг шалгаруулах ажлыг зохион байгуулах тухай тогтоол гаргалаа.

Тус тогтлоолоорүндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах төслийг нээлттэй сонгон шалшгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон, төсөл сонгон шалгаруулах ажлын удирдамжыг тус тус баталлаа.  Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид  2016 оны 05 дугаар  сарын 5-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл Нийслэлийн Соёл урлагийн газарт  төслөө битүүмжлэн ирүүлнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан тавьсан үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу  шалгаруулж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сонгон шалгаруулалтыг батламжилах юм байна.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТ, ХААЛТ,ТӨРИЙН
 ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТИЙН НАЙРУУЛГА, ХӨТӨЛБӨРИЙН
 ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
 
 
2016 оны 04 дүгээр  сарын 19-ны өдөр.                                         
 
 
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах төслийг нээлттэй сонгон шалгаруулна. 
 
Нэг. Зорилго
 
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концертыг төрөө хүндэтгэн, түүх, соёл, уламжлалаараа бахархах, наадамчин олны сэтгэлд нийцэхүйцээр зохион байгуулахад оршино.
 
Хоёр. Хамрах хүрээ
 
Монгол улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.
 
Гурав.  Төсөл хүлээн авах хугацаа
 
Сонгон шалгаруулалтад оролцогч нь төслөө битүүмжлэн ирүүлэх ба төслийг  2016 оны 05 дугаар  сарын 5-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл Нийслэлийн Соёл урлагийн газарт бүртгэж хүлээн авна.
 
Дөрөв. Төсөлд тавигдах ерөнхий  шаардлага
 
“Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол”-ыг зохион байгуулах төсөлд тавигдах шаардлага:

    Төслийн утга санаа, зохион байгуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хууль, төрийн ёслол хүндэтгэлийн дэг журамд нийцүүлсэн байх;
    Монгол төрийн түүх,  тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлал, бахархалыг агуулсан байх;
    Нээлт болон хаалтын үйл  ажиллагаа нь уялдаа холбоо бүхий төгс шийдэлтэй байх;
    Утга агуулга, зохион байгуулалтын хувьд  өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан арга хэмжээний найруулга, утга санаа, арга хэлбэрийг хуулбарлаагүй, шинэлэг байх, мөн  уран бүтээлчид, үзэгч иргэд жуулчдын аюулгүй байдлыг хангасан байхаар төлөвлөсөн байх;
    Найруулга утга санааг тухайн орон зай, цаг хугацаанд нийцүүлэн тодорхой шийдэлтэйгээр төлөвлөсөн байх
    Орчин үеийн шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөсөн байх;
    Баяр наадмын нээлтийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үргэлжлэх хугацаа 40-45 минут байхаар төлөвлөсөн байх;
    Үйл ажиллагааны төсвийг үнэн зөв бодитойгоор тооцоолсон байх ба өмнөх жилийн төсвөөс хэтрэхгүйгээр төлөвлөсөн байх

Төрийн “Хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулах төсөлд тавигдах шаардлага:

    Төсөл нь монгол үндэстний онцлог уламжлал, төрийн хүндэтгэл бэлэгдлийг  агуулсан байх
    Уран бүтээлчдийн сонголтыг концертийн  найруулга, зохиолд нийцүүлэн  олны танил, нэр хүнд бүхий мэргэжлийн чадварлаг уран бүтээлчдийг сонгосон байх;
    Найруулага зохиомж, цаг хугацааг  нарийн төлөвлөж, тайз декорацийг  шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөсөн байх
    Тоглолтын үргэлжлэх хугацаа 60-80 минут байхаар төлөвлөсөн байх;
    Үйл ажиллагааны төсвийг үнэн зөв бодитойгоор тооцоолсон байх ба өмнөх жилийн төсвөөс хэтрэхгүйгээр төлөвлөсөн байх

Тав. Төслийн шалгаруулалт
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу  шалгаруулж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сонгон шалгаруулалтыг батламжилна.

0 Сэтгэгдэл
алиа салбадай муур багш биш шуу.
Хамгийн их уншсан