Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

20 долларын дэвсгэрт дээр Гарриет Табмен мөнхөрнө

Америкийн 10 болон 20 долларын мөнгөн тэмдэгт дээр эмэгтэй хүмүүсийн хөрөг байрлуулна гэж тус улсын Сангийн сайд Жейкоб Лью тусгайлан хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

“Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд 20 долларын дэвсгэрт дээр Гарриет Табмен хэмээх эмэгтэйн хөргийг анх удаа байрлуулах гэж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Одоогоор 20 долларын дэвсгэрт дээр Ерөнхийлөгч Эндрю Жексоны хөрөг байдаг билээ. Гарриет Табмен нь XIX зууны дунд үед боолчлолын эсрэг тэмцэж явсан эмэгтэй юм.

Америкийн мөнгөн тэмдэгтүүдийн нэгэн дээр эмэгтэй хүний хөрөг байрлуулахаар төлөвлөж байгаа тухай Лью өнгөрсөн онд мэдэгдэж байснаа дурдсан байна.

20 долларын дэвсгэртээс гадна 10 долларын дэвсгэртийн загвар өөрчлөгдөх аж. Уг мөнгөн тэмдэгтийн ар талд сонгуулийн тэгш эрхийн төлөө тэмцэж явсан эмэгтэйчүүд болох Лукрисия Мотт, Сожернер Труз, Сьюзан Энтони, Элизабет Кэди Стантон, Элис Пол нарын хөргийг байрлуулах бол нүүрэн талд нь АНУ-ын Сангийн анхны сайд Александр Гамилтоны хөрөг урьдын адил хэвээр байх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан