Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр зүүн чих хангинавал сайн

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 25, Даваа гараг. Билгийн тооллын Хаврын адаг луу сарын 18. Есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

Энэ  өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн.

Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан