Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНАСАУ усан доогуур шумбагчаас балластик пуужин харвалаа


Умард Солонгос бямба гарагт усан доогуур шумбагчаас баллистик пуужин харваж амжилттай туршсаныг жолоодогч Ким Чен Ун өөрөө биечлэн удирдлаа гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг ЦТАК дамжууллаа. Бямба гарагт БНАСАУ усан доогуур шумбагчаас пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо бас мэдэгдсэн байна.

Нэгдүгээр сарын 6-нд БНАСАУ дөрөвдэх удаагаа цөмийн зэвсэг туршсан бол хоёрдугаар сарын 7-нд цөмийн толгой тээвэрлэн 12 мянган км туулах чадвартай пуужин тээгч харваж туршсанаас Солонгосын хойгийн нөхцөл байдал улам хурцдаад байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Умард Солонгос бас балластик пуужин туршсан нь амжилтгүй болсон гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн. Өмнөдийн тагнуулынхны мэдээгээр бол Умардынхны зүүн эргээсээ харвасан дунд тусгалын пуужин нь харвасны дараа хэдэн секунд болоод радарт үзэгдэхгүй болсон гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан