Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
БНСУ-ын Кёнсанбүг мужтай байгальд ээлтэй эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана
Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ
Олимпын бамбар асаж, Парис хүрэх аялалдаа гарлаа
ЗГ: Ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцны талаар хэлэлцэнэ
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ
НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно
Армянчуудыг аймаглан устгасныг 101 жилийн ойгоор нь дурслаа
Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Османы эзэнт гүрэн армянчуудыг аймаглан устгасныг Нагорно Карабахын бүгд найрамдах улсад дурсч бамбарт жагсаал үйлдсэн байна. Эл арга хэмжээг тус бүгд найрамдах улсын залуучуудын байгууллагаас зохион байгуулж 1915 онд туркчүүдийн золиос болж амиа алдсан армянчуудын дурсгалд зориулан босгосон Степанакертийн дурсгалын цогцолборт зул асаан хүндэтгэл үзүүлжээ.
Арга хэмжээнд оролцогсод Турк болон Азербайжаны зүгээс өнгөрсөн үед болон өнөө цагт армян үндэстний эсрэг явуулж байгаа гэмт хэргийг шүүмжилсэн байна.
Армянчуудыг аймаглан устгасан нь өнгөрсөн зууны хамгийн эхний олон улсын гэмт хэрэг. Энэ үеэр Османы эзэнт гүрэн 1,5 сая орчим армян хүнийг аймаглан устгасан юм. Дэлхийн улс орнууд, ялангуяа барууны орнууд үүнийг буруутган шүүмжилсээр байгаа ч Турк улс байнга няцаасаар ирсэн юм.

0 Сэтгэгдэл