Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фашистууд хуван танхимыг Польшт нуусан байж магадгүй


Оросын алдарт хуван тасалгааг зөөж авч явсан фашистууд түүнийг Калининград мужийн хилээс холгүй польшийн нутаг Варминск-Мазурск мужид газар доорхи хоргодох байранд нуусан байж магадгүй хэмээн Польшийн музейн ажилтнууд таамаг дэвшүүлснийг Калининград дахь польшийн соёлын төвөөс мэдээлжээ.
Вариминск-Мазурск мужийн Венгожево хотоос холгүй байдаг Мамерки гэдэг газар ямар нэгэн үнэт зүйл нуусан бололтой нууц байр байхыг илрүүлсэн юм байна гэж МИА Новости агентлаг мэдээллээ.
“Орон нутгийн музейн ажилтнуудын ярьж байгаагаар бол энэ дотор хуван танхимыг нуусан байж магадгүй. Энэ нууц байрыг геологийн радараар илрүүлжээ. Судалгааны явцад энд 3х2 хэмжээний нууц байгууламж байгаа нь тодорхой болсон байна” гэж мэдээлэлд дурдсан байна.

Хуван танхимыг хайх ажил бүр Дэлхийн хоёрдугаар дайн дууссан цагаас эхэлсэн юм. Түүнийг хаана нуусан байж болох талаар арав гаруй таамаг байдгийн дотор дорнод Пруссын нутаг байсан оросын Калининград муж, Герман, Польш, Чех, бүр Балтийн тэнгис гээд нэрлэдэг ч энэ бүхэн батлагдаагүй өнөө хүрсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үе 1941 онд Кенигсберг буюу өнөөгийн Калининград муж дахь Хааны шилтгээнээс хуван танхимыг фаишистууд зөөж авч явсан юм.
1945 онд Кенигсберг хот, хэрмийг дайрах үеэр энэ үнэт олдвор сураггүй алга болсон юм.   Энэ гайхамшигт танхимыг эрж хайх тусгай комиссыг 1967 онд байгуулсан ч ямар ч дэвшил гараагүй болохоор 1984 он гэхэд хаахад хүрчээ.

Харин 2010 онд Калининград мужийн нутаг дахь  Форт № 5 гэдэг нэгэн нууц байрнаас хуван хавтангийн нэг хэсэг олдсон нь Хааны тосгон дахь Екатеринагийн ордны ханын хэсэг буюу алдарт Хуван танхимтай хамаатай байж болох юм гэж үзсэн юм.
Хуван танхимыг мастер Андреас Шлютер 1709 онд пруссын хаан Фридрих I-д зориулан бүтээсэн гэдэг. Харин хааны хүү Фридрих Вильгельм I нь Оросын хаан нэгдүгээр Петрт бэлэглэсэн юм байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан