Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016-04-02

Тендер шалгаруулалтын нэр: Архангай аймгийн Чулуут сумын сургуулийн барилгын их засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: АРХААА-18/2016
Архангай аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Архангай аймгийн Чулуут сумын сургуулийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэх  тухай тендерийг цахим системээр  ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах ажиллагааны систем: www.meps.gov.mn сайтаас үнэгүй татаж үзэж болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн 2 жилийн дундаж нь 70000000  /далан сая/ төгрөгөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 30.000.000 /гучин сая/ төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Хоёр жил /2014, 2015 он/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн гурван жил буюу 2013, 2014, 2015 онуудын аль нэг жилийн дүн нь  70000000  /далан сая/ төгрөгийн үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Үүнд:
2.1.1: Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил
2.1.2: Мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
Тендерийг 2016 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны www.meps.gov.mn-ийн цахим банкны меркантын системээр 50 000 төгрөг тушааж тендерээ www.meps.gov.mn-ийн цахим хаягаар илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны тавдугаар сарын 23-ны өдрийн  11 цаг 30 минутад доорхи хаягаар нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендертэй холбоотой мэдээллийг доорх хаягаар авч болно.

Архангай аймгийн ЗДТГ, Худалдан авах ажиллагааны алба 111 тоот өрөө
утас: 70332451, 99128436

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан