Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр орой дуусна, яараарай

Ерөнхий боловсролын дунд сургууль төгсч, их дээд сургуульд элсэх элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын өнөөдр орой 18:00 цагт дуусна.   Хугацаа, цагийг сунгахгүй, нэмж бүртгэхгүй хэмээн Боловсролын үнэлгээний төв мэдээлж байна.

Бүртгүүлсэн сурагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авах ёстой юм байна.

Элсэлтийн шалгалтын хураамж хичээл тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй гэнэ.  Мөн шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.

Хамгийн эхлээд Монгол хэл бичгийн шалгалтиад бүдэрвэл бусад шалгалтаа амжилтттай өгсөн ч гэсэн их дээд сургуульд элсүүлэхгүй юм байна.
 Шалгуулагчид Энэ онд төгссөн шалгуулагчид төгсч буй сургуулийнхаа харъяалагдах байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгөх юм.

Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг 36 мянга гаруй хүүхэд төгсч байгаа бол өөмнөх жилүүдээс үлдэж хоцорсон 4000 гаруй хүн ЭЕШ өгөх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан