Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНАСАУ өмнөд хил дээрээ тийрэлтэт сумны 300 төхөөрөг байрлууллаа


Умард Солонгос өмнөдтэй залгаа цэрэггүй бүсийн хил дээр 122 мм-ийн шуурган галын тийрэлтэт 300 шинэ систем байрлууллаа гэж цэргийнхний эх сурвалжаас авсан мэдээллээ “Рёнхап” агентлаг дамжууллаа.
“2014 оны энэ шинэ төхөөрөмж нь 2010 онд өмнөд Солонгосын  Йонхпхёндо арлыг буудсан калибрын сум хэрэглэнэ. Гэхдээ тусгал нь хоёр дахин хол. Сум нь өмнөд Солонгосын хойд нутгийн Кёнгидо болон Сөүлийн умард дүүргүүдэд, мөн ерөнхийлөгчийн ордонд ч хүрнэ” гэж сэтгүүлчид бичжээ.
Умард Солонгосын ийм буу хил дээрээ байрлуулсныг Батлан хамгаалах яам нотлоогүй гэдгийг агентлаг дурдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан