Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2015 онд хулгайлсан канад эрийг филиппинд алан хядагчид цаазалжээ


Филиппиний алан хядагч “Абу Сайяф” зэвсэгт бүлэглэлийнхэн өөрсдийн хулгайлсан дөрвөн хүний нэг канадын иргэн Жон ридсделийг цаазалсан байна гэж CTV телевиз мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулжээ.

Хулгайлж барьцаанд авсан канадын иргэн Роберт Холл, норвегийн иргэн Кьяртан Секкингстад, нутгийн оршин суугч Тесс Флор, мөн Жон Ридсдел нарыг суллахад алан хядагчид тус бүрийн нь төлөө  зургаан сая доллар нэхэмжилж, болзлыг биелүүлэхгүй бол тэднийг цаазална гэж мэдэгдсэн юм.

Энэ дөрвөн хүнийг “Абу Сайяф” бүлэглэлийн зэвсэгт дайчид өнгөрсөн оны есдүгээр сард Минандао арал дээрээс хулгайлж нэлээд удсаны эцэст болзлоо зарласан юм. Хулгайлагдсан нөгөө канад иргэн нь одоо амьд байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан