Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Зөвлөлтийн булаан эзлэлтийн үе”-ийн аймшгаар тоглоом хийж болохгүй


Латвийн нийслэл Рига хотын дарга Нил Ушаков интернетийн сүлжээнд оруулсан “зөвлөлтийн дэглэмийн” үед Латвид учруулсан хохирлыг ОХУ-аас нэхэмжлэхийг шоглосон  зургийнхаа төлөө уучлал гуйхыг  “Латвийн үндэсний тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн” гэдэг үндэсний нэгдлийн барууны эвсэл шаардсан байна.

“Зөвлөлтийн булаан эзлэлт”-ийн аймшигт үйл явдлаар  тоглоом шоглоом хийнэ гэдэг бол утга учиргүй хэрэг. Латвийн иргэд, ялангуяа улс төрийн талаар хэлмэгдэгсэд улстөрчийг уучлал гуйхыг  шаардаж байна” гэж үндэсний эвслийн удирдагч Райвис Зинтарс мэдэгджээ.

                                                    Нил Ушаков

“Зөвлөлтийн булаан эзлэлтийн үеийн хохирлыг тооцох Латви улсын комисс зөвлөлт дэглэмийн үед Латви улсад 300 тэрбум еврогийн хохирол учирсны 185 тэрбум еврогийн хохирол нь зөвхөн эдийн засагт учирсан гэж тооцоо гаргасан юм. Үүний төлөө Ушаков өөрийн фейсбүүк хуудсанд “дугуйчин өөрийнхөө дугуйг эвдэлчихээд, Оросоос 185 тэрбум евро нэхэмжилж байна” гэсэн утгатай шог зураг оруулчихсан юм байна.

“Латвид тэр үед эрүүл мэнд, боловсрол гээд ямар их бэрхшээл зовлон байна вэ.  Тэгэхэд энэ бүхнийг зөвтгөж, түүхэн үйл явдалтай холбох уу. Өнгөрсний төлөө нөхөн төлбөр нэхэхийн оронд ирээдүйгээ харж яахыгаа төлөвлөмөөр байна. Энэ зургаар би бид өнгөрснийг дурсч ханалаа, одоо ирээдүйгээ харах хэрэгтэй гэдгийг харуулахыг зорьсон юм” гэж Рига хотын дарга Ушаков бичжээ.  

                                                Рута Паздере

Үүнийх нь төлөө Ушаковыг таван жилээр хорих хэрэгтэй гэж “зөвлөлтийн булаан эзлэлт”-ийн үеийн хохирлыг тооцох комиссын тэргүүн Рута Паздере хэлээд “Гэмт хэргийн дэглэм, хэлмэгдүүллийг амссан хүмүүс энэ зургийг харахад инээд хүрмээр байна уу. Энэ зургийг бүтээсэн хүмүүс тэр үед, гэмт  дэглэмийн үед харгис  алба хааж байсан хүмүүсээс ялгагдахгүй байна” гэж “Латвийн үндэсний тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн” –ийнхөн үзэж байна гэжээ.  

 ОХУ нь ЗХУ-ыг залгамжлагчийнхаа хувьд “булаан эзлэлт”-ийн үеийн бурууг хүлээх ёстой гэж Латви улс  нэг биш удаа уриалж байсан юм. Латвийн Засгийн газрын шийдвэрээр 2005 онд “Зөвлөлтийн булаан эзлэлтийн үеийн хохирлыг тооцох тусгай комисс байгуулсан ч эдийн засгийн хямралын улмаас 2009 оны наймдугаар сарын 1-нээр үйл ажиллагагаа зогсоосон юм. Эн комиссын ажилахад зориулан нэг сая доллар зарцуулсан байдаг ч дөрвөн жилийн хугацаанд энэ хохирлыг бүрэн тооцож чадаагүй юм. Комисс ажлаа дуусгахад дахиад хоёр жил, 400 мянган доллар хэрэгтэй гэж тайлагнаж байжээ.

Харин энэ комиссын ажлыг 2014 онд дахин сэргээсэн юм. Ингээд “зөвлөлтийн булаан эзлэлтийн үед Латви улсад учруулсан нийт хохирол нь 300 тэрбум евро гэж багцаа гаргаад байгаа юм.
Харин Олон улсын эрхийн талаарх шинжээчид “булаан эзлэлт”-ийн үед учруулсан хохирлын төлөө нөхөн төлбөр нэхэх нь үндэслэлгүй юм гэж нэг биш удаа тэмдэглээд байгаа юм хэмээн оросын interfax.ru хэвлэд бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан