Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын Алс Дорнодод хоногт 14 түймэр нэмж гарлаа


Өнгөрсөн ганц хоногийн дотор ОХУ-ын Алс Дорнодын хязгаарт ойн 14 түймэр шинээр гарлаа гэж Ойн аж ахуй удирдах газар мэдээлсэн байна. Өмнөх өдрүүдэд ердөө хоёр түймэр бүртгэгдээд байсан бол одоо 16 түймэр шатаж байгаагийн дотор Амур мужид 317 га, Приморийн хязгаарт 79 га ой шатаж байгаа юм байна.
Энэ он гараад Алс Дорнодод нийтдээ 48 мянган га талбайг хамарсан 255 ойн түймэр гараад байгаа юм байна.
Приморийн хязгаарт ой түймэр унтраах зориулалттай 341 гал сөнөөх баг байгаад нийт 2,4 мянган хүн, 1100 нэгж техниктэй  бэлэн байдалд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан