Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Дэлгэрмөрөн долоон соёмботой болжээ

Хамтлагаасаа гарч буйгаа мэдэгдээд фэнүүдээ, хамтлагийн гишүүдээ цочролд оруулаад авсан “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бусдаас онцгой байх дуртай нэгэн. Үүний нэг илрэл нь халзан толгой дээрх төрийн соёмбоны шивээс нь гэж хэлж болохоор. Хоёр хоногийн өмнө хайрын баталгаа болсон дэлхийд ганцхан содон шивээс гэж ирээд ядам хуруун дээрээ гэргийнхээ нэрийг босоо монгол бичгээр шивүүлсэн шивээсээ цахим хуудасны найзууддаа сонирхуулсан тэрээр энэ удаад долоон соёмботой болсноо гайхуулав.

Тэрээр хоёр мөрөндөө гурав, гурван соёмбыг мөрдөс шиг шивүүлжээ. Энэ талаараа фэйсбүүк хуудаснаа ийн бичсэн байна. “Бодож явдаг зүйлийнхээ ард гарлaa. Амар байсангүй аймар өвдлөө. Эрэгтэй хүүхэд бүрийн мөрөөдөл дарга, атаман, машин, морь, чавх, нум сум байдаг. Харин минийх ИСМҮС. Цэргийн цолны хамгийн орой нь. Хэзээ нэг өдөр бидний мөрдөс ийм болох төрийн шинэчлэл ирэх л болно. Ингээд би долоон соёмботой дордохгүй нэгэн болж бурхан, чөтгөр хоёрын буян нүгэл бүхнийг соёмбо тарниар домнолоо” гэсэн байв.

0 Сэтгэгдэл
Мэдрэл муутай хог
Хамгийн их уншсан