Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨМӨЗО-ны Хөх хотод “Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдугаар уулзалт” болж байна


 Өнөөдөр буюу 2016 оны 04 сарын 26-ны мягмар гаригт БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод “Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны  анхдугаар уулзалт ярилцлага”болж байна. Тус уулзалт арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн  албанаас санаачлан  МСНЭ-ийн Цахим мэдээллийн зөвлөл, "Монголын сайтын Холбоо",   "Aрдчилсан сайтуудын клуб"  болон цахим сайтуудын сэтгүүлч, редактор оролцсон 23 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг оролцож байгаа юм.

 “Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны  анхдугаар уулзалт ярилцлага”-д  Өвөр монголын Өөртөө засах орны Ардын засгийн газрын  ХМА-ны Гадаад харилцааны газрын дарга н.Баянжаргал, Суртал ухуулгын газрын дэд дарга  Гөү Жюнь  Шань,  ӨМӨЗО-ны “Солонго” хэвлэл мэдээллийн төвийн захирал н.Наранхүү, Умардын төв сайтын/www.northnews.cn/  дэд захирал Дин Янь, ӨМӨЗО-ны радио телевизийн хорооны “Шинэ мэдээллийн төв”-ийн нарийн бичгийн дарга н.Сайжрах, “Монгол хэлний сонин мэдээний сүлжээ”-ний захирал н.Хосбаяр нарын албаны хүмүүс оролцож, өөр өөрсдийн эрхэлдэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар, цаашид хамтран ажиллах боломж, бололцооны талаар санал солилцож ярилцлаа.

Уулзалт арга хэмжээний гол зорилго нь Монгол-Хятад хоёр улсын найрамдалт харилцааг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан улам бүр өргөтгөх, хоёр улсын хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслүүд болон Цахим сайтуудын удирдлага, сэтгүүлчид илтгэл хэлэлцүүлэн, өөр хоорондоо мэдээлэл, контент солилцох, ялангуяа Монголын уламжлалт соёл, боловсрол, уламжлалын дэвшилттэй мэдээ мэдээллийг харилцан улс орнуудын хэл бичгээр гаргах, хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэвлэл мэдээллийг байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлтэй юм.

Ярилцлага, уулзалтын үеэр “Монгол хэлний сонин мэдээ”-ний захирал н.Хосбаяр  “Манай сонин мэдээний сүлжээ нээгдсэнээсээ хойш өдгөө Хятад улс  даяар ажиллаж байгаа Монгол бичгээр мэдээллээ гаргадаг хамгийн том сайт. Монгол улсын цахим мэдээллийн хэрэгсэлүүд болох вэб сайтуудтай аялал жуулчлал, Монголын уламжлалт соёл, мэдээлэл болон бусад хэлбэрээр харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах боломж нээгдэж байгаад таатай байна” гэдгийг илэрхийллээ.

“Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны  анхдугаар уулзалт ярилцлага” хурлын илтгэлийг хэлэлцүүлсний дараа хоёр улсын сэтгүүлчид  цаашид  хэрхэн  хамтран ажиллах талаар хэлэлцэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан