Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хот Санкт-Петербург хоттой хамтран Эрмитажид хадгалагдаж байгаа түүхэн ховор үзмэрүүдийг Монголчуудад танилцуулна


Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын  соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тэмдэглэж байгаатай холбогдуулан өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга Санкт-Петербург хотын Соёлын хорооны орлогч дарга А.Н. Воронко болон  Санкт-Петербург хотын Хууль тогтоох хурлын депутат, А.А.Ковалев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга, зочид төлөөлөгчдөд Улаанбаатар хотод зохион байгуулах соёлын өдрүүдийн арга хэмжээнд нь амжилт хүсээд, Санкт Петербург хотын алдарт Эрмитажийн музейд хадгалагдаж байгаа Монголын түүхэн ховор үзмэр, баримтуудыг Монголчуудад танилцуулах ажлыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал монголчуудтай холбоотой түүхэн баримт, үзмэрүүдийг танилцуулсан ном, каталоги гаргаж, хэвлүүлэх хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэх боломжтой гэсэн юм. Түүчнлэн Улаанбаатар хотын хот байгуулалт, дахин төлөвлөлтийн ажлуудад хамтран ажиллаж, хуучны орон сууцыг шинэчлэх, дулаалах ажилд мэргэжлийн туслалцаа,  дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Санкт-Петербуг хотын Соёлын хорооны орлогч дарга А.Н Воронко, бид та бүхэнтэй урлаг соёлын хувьд байнгын хамтын ажиллагаатай байж ирсэн.  Цаашид шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Таны хүсэлтийн дагуу, Эрмитажид хадгалагдаж байгаа Монголчуудын түүхтэй холбоотой үзмэр баримтуудыг танилцуулсан ном товхимол гаргахад бид хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. Мөн  НИТХ-ын дарга Д.Баттулгыг 2016 оны 12 сард Санкт-Петерберг хотноо зохион байгуулах Олон Улсын соёлын форумд оролцохыг уриад, Монголын урлагийн томоохон төлөөлөгчдийг оролцуулсан тоглолтыг Санкт Петербург хотод зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан