Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2016 оны дөрөвдүгээр сарын 27
Тендер шалгаруулалтын нэр:     Нэг удаагийн хэрэглээний элсэн чихэр, кофены сүү нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар:  10/2016-М           
МИАТ ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Олон улсын болон орон нутгийн нислэгийн зорчигчдын үйлчилгээнд Нэг удаагийн хэрэглээний элсэн чихэр, кофены сүү нийлүүлэх тухай 2 багц бүхий битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Багц 1    Нэг удаагийн хэрэглээний элсэн чихэр /5гр, бор, цагаан/ нийлүүлэх
Багц 2  Нэг удаагийн хэрэглээний кофены хуурай /3-5гр/ болон шингэн сүү /7,5-10гр/ нийлүүлэх
Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар МИАТ ХК-ийн төв байрны кассанд бэлнээр тушааж, Хангамжийн хэлтсийн 103 тоот өрөөнөөс худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жил 100,000,000 төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100,000,000 төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 200,000,000 төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагагүй.
 Тендерийн хамт багц 1-д 440,000 төгрөгийн, багц 2-т 1,960,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа тус тус ирүүлнэ.
 Тендерийг 2016 оны тавдугаар сарын 27-ны 10.00 цаг-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 10.30 цаг -т нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
   
МИАТ ХК
    Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа
МИАТ ХК-ийн төв байр Хангамжийн хэлтсийн 103 тоот өрөө
Утас: 70049860, Факс: 70049919

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан