Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1990-ээд оноор аялуулах тоглолт болно

Зүрх сэтгэлд хоногшсон гайхамшигт орос дуунууд, хэзээ ч мартагдашгүй дурсамж тээн ирсэн, унаж дурлам, тэр л Европ дуунууд хаврын хавсаргыг уяруулан эгшиглэхээр болжээ.

Тухайлбал, “Хаврын 17 учрал”, “Ийм нэгэн явдал”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг 1980-1990-ээд оны дискотекийн бүжгийн талбайг доргиож байсан Оросын болон барууны хит дуунуудыг ирэх сарын 7-нд дуучин Б.Баярцэцэг бие даасан “Поздний вечер” эксклюзив амьд тоглолтдоо эгшиглүүлж, дурсамжаар хөглөгдсөн 1990-ээд оноор аялуулахаар болсон нь энэ. “Монголын эстрадын содон аялгуу” гэгддэг дуучин бүсгүй маань энэхүү тоглолтынхоо дараагаар “НАНДИН” нэртэй аялан тоглолтоо хийхээр зэхсэн аж. Түүний аялан тоглолт Европын 10-аад хотод болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан