Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дональд Трамп: Обамагийн гадаад бодлого бүрэн сүйрсэн

АНУ-ын төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөхөөр намынхаа сунгаанд оролцож байгаа тэрбумтан Дональд Трамп өнөөгийн ерөнхийлөгч Барак Обамагийн гадаад бодлого бүрэн сүйрсэн гэж мэдэгдсэнийг “Интерфакс” агентлаг дамжуулжээ.

“Ямарч алсын хараагүй, ямар ч зорилгогүй, чиглэл байхгүй, стратегигүй. Обамагийн гол зорилго нь Америкийг сулруулах л юм биш бол тэр ажлаа сайн хийх байсан” гэж Трамп мэдэгджээ.

Трамп энэ үгэндээ Ираныг хүчтэй болгосон, Умард Солонгосыг хянаж чадахгүйд хүрээд байгаа, Хятадын кибер атакийн өмнө АНУ-ыг хүчгүйдүүлсэн зэргийг жишээ болгожээ.  Тэрбумтан бас Вашингтон Ойрхи Дорнодод жинхэнэ эмх замбараагүй байдал авчирсан гэсэн байна.

Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсэгч тэрбумтан бас дэлхийдахины харж байдаг АНУ, Орос хоёрын ирдээдүйд сэтгэл дундуур байгаагаа хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан