Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүх шинэчлэлийг “буцаав”

Б.БИЛГҮҮН

Шүүх байгуулах тухай хуулийг өнгөрсөн оны зургадугаар сард баталж, шүүхийг дагнан байгуулсан билээ. Гэвч, Шүүх байгуулах тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн шийдвэр гарсан тул шүүхийг хуучнаар нь буюу дүүрэг бүрт байгуулах шаардлагатай болчихоод байгаа юм. Энэ асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүдийн олонх шүүхийг хуучнаар нь байгуулах нь зөв гэж үзсэн бөгөөд, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв.

 
Хэдэн шүүхтэй болох вэ

Энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа  давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдах юм. Ингэснээр аймгуудад Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 23 шүүх, дүүргүүдэд анхан шатны Иргэний болон Эрүүгийн хэргийн тус тус 8 шүүх ажиллах юм.
Ингэхдээ Орхон, Дархан-Уул аймагт Эрүүгийн, Иргэний давж заалдах шатны шүүх тус бүр нэгийг дагнан, бусад аймагт эрүү, иргэний танхим бүхий давж заалдах шатны шүүх тус бүр нэг байхаар нийтдээ улсын хэмжээнд давж заалдах 26 шатны шүүх байхаар хуулийн төсөлд тусгаад байна.

Хэчнээн төгрөг зарцуулах вэ

Шинээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн хангахад давж заалдах шатны 52 шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон тоо, шүүхийн тасралтгүй үйл ажиллагааг хангах техник хэрэгсэл хэрэгтэй байгаа аж.

Хуулийн төсөлд бичсэнээр бол энэ ажилд нийт 10.4 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа юм. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд дараах байдлаар хуулийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
1. Давж заалдах шатны шүүхэд ажиллаж буй шүүгчдийг нүүлгэж аймаг бүрт  /Орхон, Дархан-Уул аймгаас бусад/ ерөнхий шүүгч-1, иргэний-1, эрүүгийн-1 нийт 3 шүүгч ажиллана. Ингэснээр шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55.8 хувийг нүүлгэн шилжүүлнэ. 

2.Хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тул ойролцоо аймгийн шүүхээс бүрэлдэхүүнийг томилон шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангана.
2014, 2015 оны шүүн таслах ажиллагааны тайлангаас  харвал  2-3 аймаг дунд байрлах давж заалдах шатны эрүүгийн хэргийн нэг шүүгчид дундажаар 31 хэрэг, иргэний нэг шүүгчид дундажаар 24 хэрэг тус тус ноогдож байна. Шинээр байгуулагдах Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймгийн давж заалдах шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тул  шүүн таслах ажиллагааны тайлантай уялдуулан томилолтоор ажиллах шүүгчийн тоо, давтамж өнөөгийнхөөс гурав дахин нэмэгдэж, үүнд 145 сая төгрөгний нэмэлт хөрөнгө шаардлагатай болох тооцоо гарчээ. 

3.Хуулийн төслөөр аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт дагнасан шүүх байгуулснаар одоо үйл ажиллагаа явуулж буй анхан болон давж заалдах шатны 99 шүүх нийт 114 болж, шүүхийн тоо 15-р нэмэгдэх хэдий ч шүүгчийн 693 орон тоог нэмэгдүүлэхгүй байхаар тооцож төслийг шинэчлэн боловсруулжээ. Төсөлд Шүүн таслах ажиллагааны 2014, 2015 оны тайлан, нэг шүүгчид ноогдох хэргийн ачааллыг харгалзан үзэж ажлын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс ачаалал бага зарим орон нутгийн шүүхийн шүүгчдийн тоог хасан, ачаалал ихтэй шүүхийн шүүгчдийн орон тоог нэмэх байдлаар тусгасан байна.

0 Сэтгэгдэл
шүүхийг шинэтгэл нэрээр будлиантуулсан этгээдүүд л тэр зардал чирэгдэлийг гаргана биз хуулийнхаа дагуу болж байгаа асуудалд буруу гаргалгаа хийж тайлбарлаад яах вэ дээ
Хамгийн их уншсан