Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮАН ирэх сонгуульд оролцохгүй

М.Энхсайхан тэргүүтэй МҮАН энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуульд оролцохгүй гэж тус намын удирдах зөвлөл шийджээ. Шалтгаан нь АН-ыг дэмжиж байгаа гэнэ. Энэ талаар М.Энхсайхан дарга өөрийн твиттер хуудастаа “МҮАН удирдах зөвлөл сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжих шийдвэр гаргав” гэж бичсэн юм.

Тэд өнгөрсөн сонгуульд МАХН-тай эвсэж "Шударга ёс эвсэл" нэрийн дор оролцож байсан бол энэ удаад тэд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж буйтай холбоотойгоор болон АН-ын саналыг хуваалцахгүй гэсэндээ сонгуульд оролцохоо больж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан