Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад нүүрсний үнэ 1.22-2.30 хувиар буурчээ

Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр тогтворгүй байна. Шинжээчид европын хямрал, хятадын эдийн засгийн удаашрал үүнд нөлөөлж байна хэмээн тодорхойлсон. Долоо хоногийн эхэнд нэг тонн цэвэр зэс 8982 ам.доллар байв. Энэ нь 0.05 хувиар хямдарсан үзүүлэлт аж. Өнгөрсөн онтой харьцуулбал 19.3 хувиар хямдарчээ. Тухайн үед цайрын үнэ 2138 ам.доллар болсон нь ханш 0.02 хувиар суларсан нь өмнөх жилийнхээс 16.7 хувиар буурсан юм. Харин унци алт, мөнгөний үнэ хоёр хувиар өссөн тооцоо гарчээ. Учир нь хямралын үед хамгийн найдвартай, хөрвөх чадвар сайтай санхүүгийн хэрэгсэл хэмээн үзэж буйтай холбоотой. Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ хямдрах боллоо. Тухайлбал өнөөгийн байдлаар нэг тонн сайн чанарын нүүрс 183-192 ам.долларын үнэ хүрч буй.  Энэ нь 1.22-2.30 хувиар буурсан үнэ ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан