Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэдэн зуун жагсагчдыг баривчиллаа

Германы цагдаа нар “Alternative for Germany” намын хурлыг бусниулах гэж оролдсон хэдэн зуун жагсагчдыг баривчилсан байна.

“Alternative for Germany” нам өчигдөр Штутгарт хотод бага хурал зохион байгуулжээ. Хурал болж байсан газарт 1000 орчим жагсагчид цуглаж, хуралд оролцохоор ирсэн хүмүүсийн замыг хаасан байна. Тэд “дүрвэгсэд Германд үлдэж болно харин нацистууд явах ёстой” гэж нэгэн дуугаар хашгирч байсан бөгөөд зарим нь шатаж буй дугуй өнхрүүлж, галтай шил шиджээ. Үүний улмаас цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хэрэглэж, усан буугаар шүршсэн байна.

Цагдаа нар болон жагсагчид хооронд гарсан мөргөлдөөний үеэр 400 орчим хүнийг баривчилсан бол намын хурал цаг гаруй хугацаагаар хойшилжээ.

“Alternative for Germany” нам нь цагаачдыг эсэргүүцдэг бөгөөд тус намын дарга Фрауке Петри Германы Канцлер Ангела Меркелийн цагаачлалын ардчилсан бодлогыг буруушаадаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан