Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гудамжны хайс хашлагыг сольж, шинэчилж байна


“АСЕМ-11” уулзалтын бэлтгэл хангах, хот тохижуулах  ажлын хүрээнд нийслэлийн 13 гудамжны зүлэг, цэцгийн  хайс хашлагыг засварлах, буулгах, шаардлагатай газруудад шилжүүлэх ажил хийж эхлээд байна.

Энэ ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөөнд 1372, Ард Аюушийн өргөн чөлөөнд 160, Чингүүнжавын гудамж 540, Магсаржавын гудамжинд 812, Цэрэндоржийн гудамжинд 511, Намнансүрэнгийн гудамжинд 208, Гэндэнгийн гудамжинд 132, Бага тойрууд 130 ширхэг хайс хашлагыг  буулгаж зөөгөөд  байна.

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар энэ хавар  Олимпийн гудамжинд 234, Чингисийн өргөн чөлөөнд 260, Зайсангийн гудамжинд 215 мод тариад байгаа. Мөн Жамьян гүний гудамжинд 35 савтай хус, нохой хошуу, Гэндэнгийн гудамжинд 10 савтай гацуур суулгасан гэж тус байгууллага мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан