Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хээлтэй опоссум амиа аврах гэж хүмүүсээс тусламж гуйн тэвэрчээ


Жуди Обрегон айлд зочлохоор явж байтал зам дээр нэг амьтан үхсэн байхыг олж харж. Гэтэл тэр нь хараахан ч үхээгүй, сумны шархтэй бяцхан опоссум байгаад эмэгтэйгээс  тусламж гуйсан нүдээр толгойгоо өндийлгөн харсан байна. Буудуулж шархадсан тэр өчүүхэн амьтан хээлтэй, бас үхлийн ирмэг дээр байсан болохоор  бүсгүй хээр орхиод явж төвдсөнгүй.

“Түүний дэргэдүүр зүгээр давхиад явчихаж чадаагүй” гэж Жуди ярьж байна.

“Тэрээр над руу тусламж гуйсан харцаар харж байсан хэрнээ, намайг үнэрлэж ч чадахгүй байсан. Ийм амьтанд чинь туслахаас яахав”

Бүсгүй түүнийг цаасан хайрцагт хийн малын эмчид хүргэж өгчээ.
Хөөрхий бяцхан амьтан хэдий зэрлэг амьтан ч гэлээ, Жудигийн нөхрийн энгэрээд асч нэг үгээр хэлэхэд тэвэрч авсан байна.

Жуди хээрээс аварч авчирсан амьтандаа Энжеп гэсэн нэр өгөөд ан хийхийг хориглосон тусгай хамгаалалттай газарт аваачиж өгсөн байна.
Хамгийн сонирхолтой нь Жуди бүсгүй Форт-Эурт, Техас  дахь  амьтан хамгаалах санг үндэслэн байгуулагчийн нэг юм байна. Амьтны аз гэж.....

0 Сэтгэгдэл
уншихад сайхан мэдээ бна.
Хамгийн их уншсан