Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016-04-29

Тендер шалгаруулалтын нэр: Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн цэцэрлэгийн  барилгын их засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: АРХААА-06/2016

Архангай аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн цэцэрлэгийн  барилгын их засварын ажлыг гүйцэтгэх  тухай тендерийг цахим системээр  ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах ажиллагааны систем: www.meps.gov.mn сайтаас үнэгүй татаж үзэж болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:
Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн хоёр жилийн дундаж нь 110000000  /нэг зуун арван сая/ төгрөгөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 48.000.000 /дөчин найман сая/ төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Хоёр жил /2014, 2015 он/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн гурван жил буюу 2013, 2014, 2015 онуудын аль нэг жилийн дүн нь  110000000  /нэг зуун арван сая/ төгрөгийн үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм.
Үүнд:
2.1.1: Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил
2.1.2: Мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
2.2.1: Барилгын дотор халаалт, салхивч, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.2: Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт 3200000/гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны www.meps.gov.mn-ийн цахим банкны меркантын системээр 50 000 төгрөг тушааж тендерээ www.meps.gov.mn-ийн цахим хаягаар илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн  15 цаг 30 минутад доорхи хаягаар нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендертэй холбоотой мэдээллийг доорх хаягаар авч болно.

Архангай аймгийн ЗДТГ,
Худалдан авах ажиллагааны алба 111 тоот өрөө
утас: 70332451, 99128436

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан